БНХАУ-ын Гуанжоу хотын 2 дугаар нэгдсэн эмнэлэг, 5G сүлжээнд холбогдсон түргэн тусламжийн автомашиныг ашиглаж эхэлжээ.
Түргэн тусламжийн машин нь гаднаасаа энгийн харагдах боловч дотор талдаа 5G-д холбогдсон эмнэлгийн төхөөрөмжүүдтэй. 5G сүлжээ нь эмнэлгүүдэд ашиглах нь олон тооны ухаалаг төхөөрөмжийг нэгэн зэрэг интернетэд холбож, өвчтөнд оношилгоо хийхэд хялбар болгодог байна. 5G сүлжээнд холбогдсон түргэн тусламжийн машины ачаар, өвчтөн эмнэлэгт ирээд хагалгаа хийлгэх хүртэлх нэлээд цаг хугацааг хэмнэдэг болжээ. Тухайлбал, түргэний эмч нар цээжний өвдөлттэй өвчтөнг авч явахдаа зүрхний бичлэг хийгээд эмнэлэг рүү илгээхэд, мэргэжлийн эмч шалгаж оношилно. Хэрэв зүрхний шигдээс гэж үзвэл, өвчтөнийг эмнэлэгт ирэнгүүт нь шууд хагалгаа хийхэд бэлэн байна гэсэн үг. Тус эмнэлэг нийтдээ 400 орчим өвчтөний зүрхний цохилтыг нэгэн зэрэг хянах боломжтой аж.
Мөн 5G сүлжээг идэвхжүүлсэн тасгууд өвчнүүддээ “ухаалаг бугуйвч” зүүлгэж, эрүүл мэндийн байдлыг нь алсаас хянаж, бие нь муудсан тохиолдолд шууд арга хэмжээ авдаг байна. Энэ нь эмч нарыг цаг алдалгүй шуурхай тусламж үзүүлж, үр дүнтэй ажиллах боломжийг олгож байна гэлээ. Тус эмнэлэг интернетэд холбогдсон 12,000 орчим төхөөрөмжөөс цуглуулсан бүх мэдээллийг боловсруулж, дүн шинжилгээ хийдэг. Мөн энэ эмнэлэгт 5G сүлжээнд холбогдсон роботууд өвчтөнүүдэд эм хүргэх, эмнэлгийн байгууламжийг халдваргүйжүүлэх зэрэг ажлыг хийдэг байна. Роботууд нь хүний гараар хийдэг байсан бүхий л ажлуудыг амжуулж, эмнэлгийн ажилтнуудын цаг хугацааг ихээхэн хэмнэдэг болжээ.
| Гуанжоу хотын 2 дугаар нэгдсэн эмнэлэг түргэний автомашинуудаа 5G сүлжээнд холболоо | ||
| Үзсэн: 1201 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.