Шууд Chart

БНСУ-д хийсэн гаднын шууд хөрөнгө оруулалт 5 мянга дахин өсжээ

2021-11-04 11:45:39

Өмнөд Солонгос улсад хийсэн гаднын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ сүүлийн 60 жилийн хугацаанд 5000 дахин өссөн тухай тайланг тус улсын худалдаа, аж үйлдвэрийн яамнаас танилцууллаа. Энэ хөрөнгө оруулалт Өмнөд Солонгос улсыг Азийн дөрөв дэх том эдийн засаг болоход гол суурийг тавьсан гэж тус улсын засгийн газар үнэлж байна.

1962 онд Өмнөд Солонгосын автомашин үйлдвэрлэгч компани 3 сая ам.доларын гаднын хөрөнгө оруулалт авснаар тус улс руу чиглэсэн анхны гадаадын шууд хөрөнгө оруулалт болж байж, тухайн жилдээ тус улс нийт 4 сая ам.долларын гаднын хөрөнгө оруулалт авчээ. Харин энэ үзүүлэлт эрчимтэй тогтмол өссөөр тус улсад орсон гаднын шууд хөрөнгө оруулалт өнгөрсөн онд 20,75 тэрбум америк доллар, энэ оны эхний 9 сард 18,2 тэрбумд хүрсэн байна. Одоогоор гаднын хөрөнгө оруулалттай компаниуд тус улсын нийт экспортын 19,4 хувийг бүрдүүлдэг аж.

Өөрөөр хэлбэл 117.4 тэрбум долларын орлогыг эдийн засагт нь оруулж байна. мөн нийт хөдөлмөр эрхлэлтийн 5 хувь буюу гаднын хөрөнгө оруулалттай компаниудад 740 мянга гаруй хүн ажиллаж байна. Одоо тус улсын засгийн газар хөрөнгө оруулалтын дэвшилтэт экосистемийг бүрдүүлэх, гаднын хөрөнгө оруулагчидтай харилцаа холбоогоо нэмэгдүүлэх, Өмнөд Солонгосыг тогтвортой, хөрөнгө оруулалт хамгийн сайн татдаг улс болгохын төлөө уян хатан бус зохицуулалтуудыг халах чармайлтаа эрчимжүүлнэ гэж худалдааны сайд нь мэдэгджээ.

Мөн худалдааны сайд нь гаднын хөрөнгө оруулалттай компаниуддаа, улс орныхоо түнш, дэмжин хамтран ажиллаж байгаа хөрөнгө оруулагчид даа талархал илэрхийлж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНСУ-д хийсэн гаднын шууд хөрөнгө оруулалт 5 мянга дахин өсжээ  
Үзсэн: 1044 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй