Шууд Chart

Гуанжоу хотын түргэн тусламжийн машинууд 5G сүлжээнд холбогджээ

2021-11-03 10:07:04

Арван таван сая гаруй хүн амтай Гуанжоу хотын эмнэлэг төрөл бүрийн ухаалаг технологиуд, тэр дундаа энэхүү 5G сүлжээнд холбогдсон түргэн тусламжийн машиныг ашиглаж байгаа аж.

Түргэн тусламжийн машин нь гаднаасаа энгийн адилхан харагдах боловч дотор талдаа 5G-д холбогдсон эмнэлгийн төхөөрөмжүүдтэй. 5G нь технологийг эмнэлгүүдэд ашиглах нь олон тооны ухаалаг төхөөрөмжийг нэгэн зэрэг интернетэд холбож, мөн өвчтөнд оношилгоо хийхэд  ч хялбар болгожээ.

Эмнэлгийн төхөөрөмжүүд болон камераар тоноглогдсон түргэний машинд, өвчтөнийг  эмнэлэг рүү явж байх үедээ шууд оношлоод, эмнэлэгт ирсэн даруйд нь  шууд эмчилгээгээ эхлүүлэх боломжийг олгожээ. Мөн 5G технологид холбогдсон түргэн тусламжийн машины ачаар өвчтөн эмнэлэгт ирээд хагалгаа хийлгэх хүртэлх ихээхэн цаг хугацааг хэмнэдэг аж.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Гуанжоу хотын түргэн тусламжийн машинууд 5G сүлжээнд холбогджээ  
Үзсэн: 661 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй