Грета Тунберг дэлхийн удирдагчдыг байгаль орчны асуудалд нухацтай хандаж байгаа дүр эсгэж байна хэмээн буруутгалаа.
Тэрбээр “Уур амьсгалын “хямрал” улам хурцдах болно. Хэрэв дэлхийн удирдагчид дүр эсгэхгүйгээр тодорхой арга хэмжээнүүдийг авч чадвал, гарч болох хамгийн муу эрсдэлүүдээс зайлс хийж чадна” хэмээн жагсагчидтай уулзах үеэрээ мэдэгджээ. Грета Тунбергийн хувьд өчигдөр буюу бага хурлын эхний өдөр Шотландын Тэргүүн сайд Никола Стержеонтой уулзсан байна. 2018 оны наймдугаар сард 15 настай Грета Тунберг сургуульдаа очихоос татгалзаж, Шведийн Парламентын ордны гадна уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээ авахыг уриалсан самбар барин тэмцэж эхэлсэн юм. Ингэснээр Шведийн Засгийн газар хүлэмжийн хийг ялгаралуулалтыг 15 хувиар бууруулах шийдвэр гаргаж байжээ. Өсвөр насныхныг дэлхийн цаг уурын өөрчлөлтийн эсрэг уриалсан кампанит ажлаараа олонд танигдсан Грета дэлхийн олон зуун сургуульд зочилж, хүүхдүүдийг цаг уурын өөрчлөлттэй тэмцэхийг уриалсаар байна.
2019 оны гуравдугаар сард дэлхийн 123 орны нэг сая орчим хүүхэд Грета Тунбергийн санаачилсан уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх хөдөлгөөнд нэгдсэн байдаг. Мөн Грета 2021 оны Нобелийн энх тайвны шагналд нэр дэвшсэн юм. Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэж, дэлхийн удирдагчдын шүүмжилдгээрээ алдартай болсон Грета Тунберг энэ удаагийн уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх бага хуралд оролцохоор Глазгоу хотноо галт тэргээр ирсэн бөгөөд түүнийг олон тооны дэмжигч нь угтан авчээ.
| Грета Тунберг дэлхийн удирдагчдыг “дахин” буруутгалаа | ||
| Үзсэн: 922 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.