Шууд Chart

Жозеф Байден Дональд Трампын өмнөөс уучлалт гуйлаа

2021-11-02 12:14:08

Уг хурлын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден дэлхий удирдагч нарын өмнө, Парисын хэлэлцээрээс гарах алхам хийсэн Дональд Трампын өмнөөс уучлалт гуйлаа. АНУ Парисын хэлэлцээрээс гарснаар, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх тус улсын арга хэмжээнүүд хоцорч эхэлсэн байна. 

Жо Байден “Америкийн ард түмэн 4, 5 жилийн өмнө уур амьсгалын өөрчлөлт үнэхээр “бодитой” болж байгаа эсэх  дээр  эргэлзэж байсан. Харин одоо бол бүхний нүдэн дээр өөрчлөгдөж, олон гамшиг араасаа дагуулсан уур амьсгалын өөрчлөлтийг зогсоох цаг нь болж. Бидэнд бодож, маргалдаж суух цаг үлдсэнгүй” хэмээн мэдэгдсэн юм. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден өнгөрсөн нэгдүгээр сард тангараг өргөснийхөө дараа Парисын хэлэлцээрт эргэн нэгдэхээ мэдэгдэж байсан юм.

Мөн “Хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах, дэлхийн температурын өсөлтийг 1.5 хэмд хязгаарлахын тулд бусад орныг идэвхтэй арга хэмжээ авна хэмээн найдаж байна. Бид нэгдвэл ирэх 10 жилийн хугацаанд дэлхийн дулаарлыг хязгаарлаж чадна” хэмээн Жо Байден онцолсон юм.

АНУ-ын хувьд хөдөө аж ахуй, газрын тос, байгалийн хий, зэрэг олон салбарт шинэлэг шийдлүүдийг гаргаж, ирэх 2030 оны эцэс гэхэд хүлэмжийн хийн ялгаруулалтыг дор хаяж 30 хувиар бууруулахаа мэдэгдлээ. Энэ цаг мөчид тус улсын Ардчилсан намын хууль тогтоогчид, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд зарцуулагдах 500 гаруй тэрбум ам.долларын санхүүжилтийг батлахаар хэлэлцэж байна. АНУ-ын хууль тогтоогчид  үүрэг хариуцлагаасаа ухрахгүйгээр санхүүгийн багцыг батална хэмээн найдаж байгаагаа Жо Байден илэрхийлсэн. Хэрэв энэ багц батлагдвал АНУ-ын цэвэр эрчим хүчний салбарт дахь түүхэн хөрөнгө оруулалт болно.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Жозеф Байден Дональд Трампын өмнөөс уучлалт гуйлаа  
Үзсэн: 860 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй