НҮБ-ын цаг уурын байгууллагын судлаачид 2020 онд Ази тивийн цаг агаар түүхэнд байгаагүй их халсан гэж дүгнэжээ. Өнгөрсөн онд Ази тивийн цаг уурын дундаж хэм дэлхийн дунджаас 0.5 хэмээр дулаан байсан нь сүүлийн 100гаруй жилийн хамгийн өндөр үзүүлэлт болсон байна.
Олон улсын цаг уурын хүрээлэн Ази тивийн цаг уурын байдалд хийсэн анхны судалгааны тайлангаа өчигдөр танилцуулсан. Тэдний тооцоолсноор 0.5 хэмээр илүү дулаан байгаа нь 1981-2010 оны хоорондох 30 жилийн дундаж цельсийн 1.39 хэмээр өндөр үзүүлэлт аж.
Ялангуяа Ази тивийн хойд бүс нутгаар цаг агаарын хэм 30 жилийн дунджаас илүү их зөрүүтэй халсан байна. Хойд Туйлын тойрогтой ойролцоох Сибирийн бүс нутагт агаарын хэм өнгөрсөн 30жилийн үзүүлэлтээс 5 хэмээр илүү байжээ.
Тухайлбал, энэ бүс нутгийн нэг хотод гэхэд өнгөрсөн оны 6 дугаар сард агаарын температур 38 хэмээс давж халсан байна. Төвдийн тэгш өндөрлөг, Гималайн нуруу зэрэг өндөр оргил, ууланд мөсөн голуудын зах ихээхэн агшсан нь батлагджээ. Мөн дээрх тайланд 2020 онд болсон үер ус, ган гачиг, хар шуурга, халуун бүсийн хар салхи зэрэгт Ази тивийн 50гаруй сая хүн өртөж, 5000гаруй хүн амь насаа алджээ.
Иймд олон улсын цаг уурын хүрээлэн улс орнуудыг цаг уурын судалгаа мэдээллээ хуваалцах, цаг уурын өөрчлөлтөд өртөмтгий, гамшгийн үед хариу арга хэмжээ авах чадамж сул бүс нутгуудад дэмжлэг үзүүлэх олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх шаардлагатай гэсэн зөвлөмж өгч байна.
| НҮБ-ын Цаг уурын байгууллага 2020 онд Ази тивд цаг агаар түүхэнд байгаагүй их халсан гэж дүгнэв | ||
| Үзсэн: 1062 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.