Шууд Chart

Нью-Йорк хотын захиргаа вакцин хийлгээгүй төрийн албан хаагчдыг ажлаас чөлөөлнө

2021-10-29 15:53:32

Нью-Йорк хотын захиргаа коронавирусний эсрэг вакцинд хамрагдаагүй төрийн албан хаагчдыг ажлаас нь чөлөөлөхөөр болжээ.

Нью-Йорк хотын захиргааны байрны үүдэнд гал сөнөөгчид, цагдаа, хотын захиргааны ажилчид вакцины мандатыг эсэргүүцэн жагслаа. Хотын захиргаанаас эдгээр албан хаагчдыг өнөөдөр буюу баасан гарагийн 17:00 цаг гэхэд коронавирусний эсрэг вакцинд хамрагдсан байхыг шаардаж байна. Хэрэв уг шаардлагыг биелүүлэхгүй бол ирэх даваа гарагаас эхлэн эдгээр албан хаагчдыг ажлаас нь чөлөөлж, нөхөн олговор олгохгүй гэлээ. Өмнө нь тус нь хотын ажилчид төрийн хувийн хэвшлийн гэлтгүй долоо хоногт нэг удаа шинжилгээ өгч, сөрөг гарсан хариутайгаа ажилдаа ирж байсан юм. Нью-Йорк хотын захиргаанаас эдгээр албан хаагчдыг коронавирусний эсрэг вакцинд хамрагдахгүй бол гал түймэртэй тэмцэх тасгийн 20 хувийг хааж, түргэн тусламжийн машиныг 20 хувиар цөөрүүлэхээр бэлтгэж байна гэлээ.

АНУ даяар коронавирусний тархалт өндөр хэвээр байгаа. Өнөөдрийн байдлаар тус улсад нийт бүртгэгдсэн халдварын тоо 45.7 саяд хүрч, нас баралт 742 мянгыг даваад байна.  Ерөнхийлөгч Жо. Байден цар тахалтай тэмцэхийн тулд өнгөрсөн 9 дүгээр сард шинэ төлөвлөгөө танилцуулсан нь бүх нийтийг албадан вакцинд хамруулах явдал байсан юм. Мөн вакцинд хамрагдаагүй иргэнийг ажиллуулсан албан байгууллагад өндөр хэмжээний торгууль ногдуулахаар шийдвэрлэсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Нью-Йорк хотын захиргаа вакцин хийлгээгүй төрийн албан хаагчдыг ажлаас чөлөөлнө  
Үзсэн: 754 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй