Токио хотод мягмар гарагт коронавирусний халдварын 29 шинэ тохиолдол бүртгэгджээ. Өнгөрсөн оны зунаас хойш анх удаа халдварын хамгийн цөөн тохиолдол илэрч байгаа хэдий ч халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаагаа яаран цуцлахгүй байхыг Японы Эрүүл мэндийн яамны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөл зөвлөжээ.
Дэлхийн зарим улсад хөл хорио хязгаарлалтаа сулруулмагц вакцинд бүрэн хамрагдсан иргэд нь халдвар авах, халдварын шинэ тохиолдлын тоо эргээд нэмэгдэх хандлага ажиглагдаж байгааг Японы эрх баригчид бодолцож үзэх нь зүйтэй гэж эрдэмтэд нь зөвлөжээ. Мөн одоо хэрэгжиж байгаа хязгаарлалтуудыг цуцлахгүй, иргэдээ нэмэлт тунд хамруулах асуудлыг судалж үзэхийг эрх баригчиддаа уриаллаа
Япон улс одоогоор хүн амынхаа 70 хувийг коронавирусний вакцинд бүрэн хамруулсан. Мягмар гарагийн байдлаар Японд 88.8 сая хүн коронавирусний вакцины хоёр тун, 97,2 сая хүн нэг тун вакцин хийлгэжээ. Тус улс нийт 186 сая хүнийг коронавирусний вакцинд хамруулахаар төлөвлөжээ. Засгийн газар нь 11 дүгээр сарын 1-н гэхэд вакцин хийлгэх хүсэлтэй иргэн бүрээ вакцинд хамруулна гэсэн зорилт тавиад байна.
| Японы эрдэмтэд цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх хязгаарлалтаа үргэлжлүүлэхийг зөвлөжээ | ||
| Үзсэн: 899 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.