Шууд Chart

АНУ харилцаагаа өргөжүүлэх зорилгоор АСЕАН-д 100 сая ам.долларын дэмжлэг үзүүлнэ

2021-10-27 14:19:47

Энэ нь АНУ болон АСЕАН-ы эрх баригчдын хооронд сүүлийн дөрвөн жилд анх удаа болж байгаа дээд хэмжээний уулзалт юм. Вашингтон энэхүү санхүүгийн дэмжлэгийг АСЕАН-ы орнуудыг “Ковид-19” цар тахлаас эдийн засгаа сэргээх, цаг уурын өөрчлөлттэй тэмцэхэд нь дэмжлэг болгох үүднээс өгч байгаа юм байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Байден “Бидний түншлэл чөлөөт нээлттэй Энэтхэг, Номхон далайг хадгалахад чухал байх юм. Энэ түншлэл олон жилийн туршид хамтын аюулгүй байдал, хөгжин цэцэглэлтийн суурь нь болж ирсэн” хэмээн тэмдэглэжээ. Түүнчлэн Цагаан ордны тэргүүн улс орон бүр нь өрсөлдөх чадвартай, тоглож байгаа салбартаа амжилтаа ахиулж чаддаг, хүчтэй хүчгүйгээсээ үл хамааран олон улсын хууль дүрмийг чандлан биелүүлдэг бүс нутгийн төлөө үнэ цэн, хамтын зорилтоо улам ахиулахыг АСЕАН-ы эрх баригчдад хандан уриалсан байна.

Байдены уриалга цэрэг арми, эдийн засгийн хүчин чадлаа эрчимтэй ахиулж байгаа Хятад улстай холбож хэлсэн уриалга болов уу гэж ажиглагчид үзэж байна. Байдены засаг захиргаа Хятадын өргөжин тэлэлтийг сөрөх зорилгоор Зүүн Өмнөд Азийн улс орнуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх чиглэлд идэвхтэй ажиллаж байна. Тухайлбал, АНУ-ын дэд ерөнхийлөгч Камала Харрис, Батлан хамгаалахын сайд Ллойд Аустин нар саяхан энэ бүс нутгийн улс орнуудад ажлын айлчлал хийсэн юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ харилцаагаа өргөжүүлэх зорилгоор АСЕАН-д 100 сая ам.долларын дэмжлэг үзүүлнэ  
Үзсэн: 695 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй