Шууд Chart

Гайхалтай байдлаар үхлээс аврагдсан бүсгүй...

2014-05-27 10:54:17

...АНУ-ын Коннектикут муж улсын иргэн Лаура Ф.Кинкайдад ер бусын сонин зүйл тохиолджээ. 1992 оны дөрөвдүгээр сарын 6-ны орой тэр найз нар дээрээ оччихоод буцаж явав. Тэр эмэгтэй машинаа барин эл хуль замаар явж байлаа. Харанхуйд машин нь гэнэт ямар нэгэн саад мөргөжээ. Хүчтэй доргилтод тэр машинаасаа суга шидэгдсэн байна. Тэр машиныхаа хаалгыг дутуу хаасан байсан уу, эсвэл өөрийн эрхгүй хаалганы бариул шүүрч авсан бололтой.

Хамаг бие нь бэртэж гэмтсэн эмэгтэй замын хажууд ухаан орсон байна. Тэр хөдөлж ч чадахгүй, зөвхөн ёолон гиншиж байжээ. Хажууханд нь түүний машин шатаж байв. Хэн нэг нь ирж туслахаас өмнө эн түрүүнд айхавтар өвдөлтдөө муужран үхэж ч магадгүй гэдгээ Лаура ойлгосон байна.

Харин цаашдаа тайлбарлахын аргагүй зүйл өрнөж эхэлсэн аж. Гэнэт түүний өмнө хоёр тунгалаг дүрс гарч ирснээ түүнийг харсаар байтал хамгийн ердийн төрхтэй атлаа жаахан хачирхалтай хувцасласан хоёр хүн болон хувирчээ. Үл таних хоёр хүн осолд орсон эмэгтэй рүү дөхөж ирсэн байна. Тэдний нэг нь "Түүнийг байранд нь буцааж тавих хэрэгтэй..." гэж хэлэхийг эмэгтэй тод сонссон боловч энэ нь ямар утгатай болохыг ойлгоогүй аж. Дараа нь Лаура хаашаа ч юм цөмрөн унах шиг болсон бөгөөд ухаан орохдоо өөрийнхөө машин дотор байгааг мэджээ. Машин нь огт эвдрэл гэмтэлгүй, бүрэн бүтэн, замын голд зогсож байв. Лаурэ жолооныхоо ард сууж байсан боловч хөдөлгүүр нь унтраастай байлaa. Ерөөсөө осол болоогүй мэт бүх яс нь мөн л бүрэн бүтэн, бие нь хөх няц ч болоогүй байхыг мэдээд эмэгтэй ихэд гайхсан байна.

Машин нь юу ч юм хүчтэй мөргөснийг санаад эмэгтэй машинаасаа бууж, урдах замаа анхааралтай үзэж шалгасан аж. Замын хажууд хугарсан мод хэвтэж байв. Энэ мод зам дээр тээглэж байгаад хэн нэг нь түүнийг хажуу тийш болгосон бололтой. Үүнийг насанд хүрсэн хоёр эрэгтэй хүн л хийж хүчрэхээр байсан аж. Лаура хөдөлгүүрээ асааж ямар ч адал явдалгүйгээр гэртээ хүрчээ. Хожим нь Лаура сэтгэцийн онцгой байдал болон ер бусын үзэгдэл судалдаг орон нутгийн төвд хандсан бөгөөд тэнд түүнийг янз бүрийн aргaaр, түүний дотор оюун ухаан, сэтгэц нь хэвийн эсэхийг туршиж, худал ярьж байгаа эсэхийг тогтоох тусгай төхөөрөмжөөр шалгасны дараа үнэн ярьж буйг нь хүлээн зөвшөөрсөн байна.


Гайхалтай байдлаар үхлээс аврагдсан бүсгүй...  
Үзсэн: 3642 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй