Одоогоор тус бүсэд аврах ажиллагаа үргэлжилж байна. Аврах ажиллагаанд Энэтхэгийн зэвсэгт хүчин аврах ажиллагааны зориулалттай нисдэг тэрэг илгээж, хамтран ажиллаж байгаа юм байна.
Энэтхэгийн цаг уурын хүрээлэнгээс Уттаракханд мужид ойрын хоёр хоногт аадар бороо үргэлжлэн орох төлөвтэй байгааг мэдээллээ. Орон нутгийн эрх баригчдын мэдээлснээр тус мужид одоогоор 8 хүн сураггүй болж, хэд хэдэн хүн үерт урссан том оврын эд зүйлсэд дарагджээ.
Уттаракханд мужид сүүлийн хэд хоног дараалан аадар бороо орсноос зам харгуй үерт автаж, мужийн хэд хэдэн гүүр сүйджээ. Мөн үерийн улмаас хөрсний гулгалт үүссэнээс зарим газрын зам боогдож, аврах ажиллагаанд саад учруулж байна.
Үүнээс гадна аадар борооны улмаас Энэтхэгийн өмнөд бүсийн Керала мужид мөн л үер усны гамшиг, хөрсний гулгалт үүссэнээс 28 хүн амь насаа алджээ. Энэтхэгийн Гималайн нурууны хойд бүс нутгаар үер усны гамшиг, хөрсний гулгалт үүсэх нь нийтлэг үзэгдэл аж. Тус улсын эрдэмтэд Гималайн нурууны мөсөн голууд дэлхийн дулаарлын улмаас хайлж байгаагаас тус бүсэд үер усны гамшиг, хөрсний гулгалт үүсэх давтамж ойртож байгаа гэж үзэж байна.
| Энэтхэгийн хойд нутгаар үер усны гамшиг нүүрлэжээ | ||
| Үзсэн: 710 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.