Тус компани шинээр зарлаж байгаа ажлын байранд цагт 18 америк долларын цалин, 3000 ам.доллар хүртэлх урамшуулал олгох юм байна.
“Амазон” компани шинээр зарлаж байгаа ажлын байрны дийлэнх хувийг түгээлтийн төвүүдэд хуваарилах юм байна. Тухайлбал, захиалгын бараа бүтээгдэхүүнийг ачих, ангилах, савлах, тээвэрлэх зэрэг ажил зонхилно гэж тус компаниас мэдээлжээ.
Америкийн олон муж хотын “Амазон” компанийн салбаруудад дээрх ажлын байрууд бэлэн байгаа юм байна. Гэхдээ Америкийн олон компани аж ахуй нэгжийн үйлдвэрлэл, худалдаа нэмэгдсэн учир “Амазон” компанид шинээр ажлын байр зарлаж байгаа олон өрсөлдөгч гарч иржээ. Өөрөөр хэлбэл, АНУ-ын вакцинжуулалт амжилттай урагшилж байгаа учраас тус улсын эдийн засаг хурдан эргэн сэргэж, хөдөлмөрийн зах зээл нь өрсөлдөөнтэй болж байна. Жишээ нь, Жижиглэнгийн худалдааны “Уоллмарт” баяр, амралтын улиралд мөн л 150 мянган ажлын байр шинээр зарлаж байгаа бол түүний өрсөлдөгч “Таргет” 100 мянган ажлын байранд ажилтан авахаар зарлажээ.
| АНУ-ын “Амазон” компани улирлын чанартай 150 мянган ажлын байр зарлалаа | ||
| Үзсэн: 739 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.