Шууд Chart

АНУ-ын анхны өнгөт арьст Төрийн нарийн бичгийн дарга Колин Пауэлл “Ковид-19”-ийн улмаас таалал төгслөө

2021-10-20 15:06:45

Тэрбээр миелома буюу цусны дархлааны хариу урвалыг дарангуйлдаг цусны сийвэнгийн хорт хавдартай байжээ. Колин Пауэлл “Ковид-19”-ийн эсрэг 2 тун вакцин хийлгэсэн байсан ч суурь өвчтэй байсан тул удаан тэсч чадаагүй тухай гэр бүлийнхэн нь мэдэгдсэн юм.

Тэрбээр АНУ-ын Ерөнхийлөгч асан Рональд Рейганы үед үндэсний аюулгүй байдлын анхны өнгөт арьст зөвлөхөөр ажилласан байна. Мөн Ерөнхийлөгч асан Жорж Бушийн үед анхны өнгөт арьст Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байжээ. Тэрбээр Ерөнхийлөгчийн нэрэмжит эрх чөлөөний медалиар хоёр удаа шагнагдсан бөгөөд гадаадын орнуудад нэр нөлөө ихтэй зүтгэлтэн байсан юм.

Уржигдар АНУ-ын Ерөнхийлөгч асан Жорж Буш Колин Пауэллийн гэр бүлд эмгэнэл илэрхийлсэн бөгөөд хамгийн сайн найзаа алдсандаа гашуудаж байгаагаа мэдэгдсэн юм. Мөн Цагаан ордон, Төрийн департамент, Пентагон болон Засгийн газрын бусад байрууд Төрийн далбаагаа буулган гашуудал зарлажээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ-ын анхны өнгөт арьст Төрийн нарийн бичгийн дарга Колин Пауэлл “Ковид-19”-ийн улмаас таалал төгслөө  
Үзсэн: 625 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй