Мьянмарын цэргийн хүчнийхэн улс төрийн хоригдлуудад өршөөл үзүүлэн суллаж эхэллээ.
Уржигдар оройноос эхлэн Мьянмар улсын хамгийн том шорон Инсейн гадаа олон хүмүүс цугларч удаан хугацаанд хоригдсон ах дүү, хамаатан садангаа тосч авсаар байна.
Харин Өршөөлийн хуульд тус улсын удирдагч асан Аун Сан Су Чи тэргүүтэй улс төрийн зүтгэлтнүүд багтаагүй байна.
Өнгөрсөн хоёрдугаар сард төрийн эргэлт хийн гарч ирсэн генерал Мин Аун Хлэйн Мьянмарын төв телевизээр үг хэлэхдээ “Орон даяар 1316 хэрэгтнийг шоронгоос суллаж, 4320 хүнд оноосон ялыг түдгэлзүүллээ” хэмээн мэдэгдсэн юм.
Улс төрийн хоригдлуудад туслах нийгэмлэгийн тайланд тус улсад төрийн эргэлт гарснаас хойш 9043 хүн баривчлагдсан хэмээн дурджээ.
| Мьянмарын улс төрийн хоригдлууд суллагдаж эхэллээ | ||
| Үзсэн: 773 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.