Шууд Chart

Умард Солонгосын тусгай төлөөлөгч Сун Ким Өмнөд Солонгос, Японы мэргэжилтнүүдтэй уулзана

2021-10-19 14:53:22

АНУ дахь Умард Солонгосын тусгай төлөөлөгч Сун Ким Өмнөд Солонгос болон Японы мэргэжилтнүүдтэй өнөөдөр уулзалт хийнэ. АНУ-ын Төрийн департаментад болох

Гурван талын уулзалтад Умардын төлөөлж Сун Ким, Өмнөд Солонгосыг талаас тус улсын энх тайван, аюулгүй байдлын асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Нох Кю-дук, Японы талаас Ази, номхон далайн асуудал хариуцсан дарга Такехиро Фунакоши нар оролцох юм. АНУ-д Умардыг төлөөлөн суух тусгай төлөөлөгч Сун Ким уулзалтын ерөнхий сэдэв, Умардын баримталж байгаа бодлогын талаар өнөө өглөө сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрбээр Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулж, энх тайвныг тогтоохын тулд холбоотон түншүүдтэйгээ "нягт хамтран ажиллах эрмэлзэлтэй байгаагаа" онцлон тэмдэглэсэн байна.

Мөн энэ үеэр АНУ-ын талаас ч Умард Солонгостой дахин хэлэлцээ хийж Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулахад бэлэн гэдгээ мэдэгдлээ. Уг мэдэгдлийг  АНУ-ын цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Жеффри Эберхард хийсэн юм. Умард Солонгосын ойрын хугацаанд тасралтгүй пуужин туршсаар байгаа нь Солонгосын хойгийн нөхцөл байдлыг хурцатгаж байна. АНУ-ын зүгээс Япон, Өмнөд Солонгосыг хамгаалах амлалтаа биелүүлсэн хэвээр байх болно гэдгийн мөн дурджээ. Жеффри Эберхард энэ долоо хоногийн сүүлээр Сөүлд айлчилж, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн жэ Интэй уулзана. Энэ үеэр Умардтай яриа хэлэлцээгээ дахин эхлүүлэх талаар хэлэлцэнэ хэмээн мэдэгдсэн юм. Ойрын үед Умард Солонгосын талаас “өөрийгөө хамгаалах” нэрийн доор хэд хэд төрлийн баллистик пуужингийн туршилт хийсэн. Хамгийн сүүлд гэхэд Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун АНУ -аас явуулж байгаа дайсагнасан бодлогын эсрэг "ялагдашгүй арми" байгуулна хэмээн мэдэгдээд байна.

Энэ сарын 10-ны өдөр Умард Солонгосын Хөдөлмөрчдийн намын 76 жилийн ой  болж өнгөрсөн. Уг ойн баярын хүрээнд Пхеньян хотноо ямар ч  цэргийн парад зохиогдоогүй. Харин тус улсын удирдагч Ким Жон Ун ховор зэвсгийн үзэсгэлэнгээ танилцуулсан нь олон улсын анхаарлыг татсан юм. Тус улсын ховор зэвсгийн үзэсгэлэнг сонирхсон мэргэжилтнүүд “бүхэл бүтэн цэргийн парадтай энэ тэнцэнэ” хэмээн дүгнэсэн юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Умард Солонгосын тусгай төлөөлөгч Сун Ким Өмнөд Солонгос, Японы мэргэжилтнүүдтэй уулзана  
Үзсэн: 718 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй