Үүнийг Хятадын тал Америк, Канад хоёр зориуд өдөөн хатгаж, Тайванийн хоолойн энх тайван тогтвортой байдалд ноцтой заналхийлэл учрууллаа гэж буруутгаж байна.
Бээжин Тайвань руу чиглэсэн цэрэг армийн шахалтаа нэмэгдүүлж байна гэж Өрнөдийнхөн шүүмжилж байгаа. Учир нь саяхан Хятадын армийн бөмбөгдөгч онгоцнууд Тайванийн агаарын орон зай руу олон удаа нэвтэрч, нислэг үйлдсэн юм.
Хятад нь Тайванийг өөрийн газар нутгийн нэг хэсэг гэж үздэг учраас Тайвань руу чиглэсэн Өрнөдийн алхмуудыг Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсонд тооцож, эсэргүүцэж байдаг. Америкийн тэнгисийн 7 дугаар флотын хэвлэлийн төлөөлөгч Тайванийн хоолойгоор Америкийн тэнгисийн хүчний хөлөг, Канадын харуулын онгоцтой хамт дайран өнгөрсөн нь Америк болон түүний холбоотнуудын Энэтхэг, Номхон далайг чөлөөт, нээлттэй байлгах амлалтаа харуулсан алхам гэж мэдэгджээ.
Сүүлийн саруудад Номхон далайн бүс нутагт Хятад, Америкийн аюулгүй байдал хурцадмал шинжтэй болоод байна. Тухайлбал, энэ сарын эхээр АНУ-ын тэнгисийн хүчин Окинава арлын баруун өмнөд тэнгист холбоотон түнш таван улстай цэргийн сургуулилт хийсэн. Уг сургуулилтад Японы өөрийгөө хамгаалах хүчин болон Британийн эзэн хааны тэнгисийн хүчний бие бүрэлдэхүүн оролцсон юм. Мөн сая амралтын өдрүүдэд Япон тэнгист Оросын газар нутагт хамаарах бүсэд Орос, Хятадын арми тэнгисийн цэргийн сургуулилт хийсэн байна. Эдгээр үйл явц номхон далайн бүс нутаг дахь улс гүрнүүдийн ашиг сонирхол нэмэгдэж, энэ бүс нутгийн зах зээлийн төлөөх өрсөлдөөн ширүүсэх төлөвийг илтгэж байна гэж шинжээчид онцолжээ.
| БНХАУ Тайванийн хоолойгоор хөлөг онгоцоо дамжин өнгөрүүлсэнд АНУ, Канадад эсэргүүцлээ илэрхийлэв | ||
| Үзсэн: 730 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.