Шууд Chart

Газрын тосны ханш 2018 оноос хойш хамгийн дээд түвшинд хүрч өслөө

2021-10-19 10:51:17

Газрын тосны ханш 2018 оноос хойш анх удаа түүхэн дээд түвшинд хүрч өсч байна. Дэлхийн том эдийн засгууд “Ковид-19” цар тахлын нөлөөллөөс гарч, эрчим хүчний эрэлт хэрэгцээ өсөж, эрчим хүчний нийлүүлэлт хязгаарлагдмал байгаа нь газрын тосны ханш чангарахад нөлөөлж байгаа юм байна. Өчигдөр дэлхийн зах зээл дээр брент маркийн газрын тос нэг баррель нь 85.76 ам.долларын ханштай байна.

Брент маркийн газрын тос нэг баррель нь 9 центээр буюу 1,1 хувиар өсөж 85,76 ам.долларт хүрсэн нь 2018 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт боллоо. Мөн Америкийн Техасын газрын тос баррель нь 1,23 доллар буюу 1,5 хувиар өсч 83.51 ам.долларт хүрч 2014 оны 10 дугаар сараас хойших хамгийн өндөр үнээр зарагдаж байна. Нэг талаар

Нөгөө талаар эрчим хүчний уламжлалт эх үүсвэр нүүрсийг байгалийн хий, газрын тосоор солих үйл явц өрнөж байгаа нь газрын тосны эрэлтийг эрс нэмэгдүүлэх төлөвтэй байна. Үүний зэрэгцээ бөмбөрцгийн хойд хэсгээр цаг агаар хүйтэрч эрчим хүчний хэрэглээ өсөж байхад аль хэдийнээ хязгаарлагдмал байдалд орсон нь газрын тосны нийлүүлэлтийг улам хүндрүүлж магадгүй гэж зах зээлийн шинжээчид таамаглаж байна. Түүнчлэн нүүрс, эрчим хүч, байгалийн хийн хомсдол газрын тосны эрэлтийг нэмэгдүүлж байгаа ийм үед ОПЕК болон түүний гишүүн бус орнууд, АНУ-аас газрын тосны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх төлөвгүй байгаа нь байдлыг бүр ч хүндрүүлж магадгүй төлөвтэй байна.

Японы шинээр сонгогдсон Ерөнхий сайд Кишида Фүмио олборлолтоо нэмэгдүүлж, эрчим хүчний үнийн хөөрөгдлөөс үүдэж хүнд байдалд орсон аж үйлдвэрүүдэд дэмжлэг үзүүлэх арга хэмжээ авахыг газрын тос экспортлогчдод уриаллаа. Түүний хувьд газрын тосны ханшийг барихад шаардлагатай арга хэмжээ ав гэсэн нийгмийн шахалттай тулгараад байгаа юм. Иймээс тэрбээр газрын тосны ханшийг тогтворжуулах шаардлагатай хариу арга хэмжээ авахад бэлэн байхыг өчигдөр холбогдох сайдууддаа үүрэг болгосон байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Газрын тосны ханш 2018 оноос хойш хамгийн дээд түвшинд хүрч өслөө  
Үзсэн: 794 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй