БНХАУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт энэ оны 3 дугаар улиралд сүүлийн нэг жилийн хамгийн удаан хурдаар буюу 4.9 хувиар өссөн тухай тайланг тус улсын үндэсний Статистикийн хороо өчигдөр гаргалаа. Дэлхийн номер хоёр эдийн засаг Энэ оны 3 дугаар улиралд Хятадын ДНБ-ий өсөлт 5,2 хувьтай гарна гэж урьдчилан таамаглаж байсан юм.
Хятадын эдийн засаг өнгөрсөн гурван сард 4,9 хувиар өссөн нь 2020 оны 3 дугаар улирлаас хойших хамгийн сул өсөлт төдийгүй 2 дугаар улиралд 7,9 хувьтай байсан үзүүлэлтээс буурлаа. Хэдий өсөлтийн хурд нь удааширсан ч сүүлийн зургаан улирал дараалан Хятадын эдийн засаг тэлж байгаа юм. Хятадын эдийн засаг цар тахлын нөлөөллөөс гарч эхэлсэнтэй холбоотойгоор тус улсын ДНБ энэ оны эхний гурван сард гэхэд дээд хурдаар өссөн. 3 дугаар улиралд Эдийн засгийн өсөлтийн хурд саарсан ч тус улсын бодлого тодорхойлогчид өсөлтийг дэмжих өөр арга замууд бий гэсэн дохиог зах зээлд өгч байна.
Зарим шинжээч Хятад улс мөнгөний бодлогоо цаашид дэмжинэ гэсэн хүлээлтэнд тийм ч итгэлтэй биш байна. Хятад улс нүүрсний олборлолтоо нэмэгдүүлэхээр эрчимтэй ажиллаж байгаа ч нийлүүлэлт хязгаарлагдмал хэвээр байгаа учир Хятадын коксжих нүүрсний үнэ өндөр хэвээр байна. Өчигдөр Үндэсний статистикийн хороо нь эдийн засгийн өсөлтийн 2021 оны хамгийн сул үзүүлэлтийг харуулсан тайланг зарласны дараа Хятадын хөрөнгийн биржийн гол индексүүдэд хувьцааны ханш унасан байна.
| БНХАУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт удааширч байна | ||
| Үзсэн: 723 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.