Үйлдвэрлэлийн байруудаа өөрчлөн зохион байгуулснаар цахилгаан хөдөлгүүр, хийн хөдөлгүүртэй автомашиныг угсралтын нэг ижил шугамаас гаргах боломжтой болох юм. “Ниссан Мотор” компани Токиогийн хойд бүсэд орших Точиги муж дахь үйлдвэртээ автомашин үйлдвэрлэлээ өөрчлөн, шинэчилжээ. Хэдийгээр угсрах үндсэн хэсэг нь өөр боловч ажилчид нь одоо бензин болон цахилгаан хөдөлгүүртэй автомашины аль алиныг нэг зам дээр угсрах боломжтой болжээ. Шинээр суурилуулсан роботууд угсрах шугамын ажилчдад илүү их ачаалал өгдөг батарей гэх мэт хүнд даацын эд ангиудыг угсрах зэрэг хөдөлмөр их шаардсан ажлуудыг хариуцдаг юм байна.
“Ниссан Мотор” компанийн дэд ерөнхийлөгч Сакамото Хидеюуки “Одоо үйлдвэрийн нэг шугам илүү олон хэрэглэгчийн эрэлт хэрэгцээг цаг тухайд нь хангах боломжтой болж байна. Үүнийг хийж чадахгүй байгаа компаниуд автомашины үйлдвэрлэлд оршин тогтноход хэцүү цаг үе ирж байна” гэж мэдэгджээ.
Мөн “Мазда Мотор” компани өнгөрсөн сард Японы баруун бүсийн Яамагучи муж дахь үйлдвэртээ дээрхтэй нэгэн адил шинэчлэлт хийжээ. Японы автомашин үйлдвэрлэгч бусад компаниуд ч дэлхийн зах зээл дээрх цахилгаан автомашины эрэлт хэрэгцээг дагаад үйлдвэрлэлийн горимдоо өөрчлөлт шинэчлэлт хийх болов уу гэсэн таамаглал байна.
| Японы автомашин үйлдвэрлэгчид цахилгаан автомашины үйлдвэрлэлээ нэмэгдүүлж байна | ||
| Үзсэн: 786 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.