Шууд Chart

Дэлхийн газрын тосны хоногийн хэрэгцээ хагас сая баррелиар нэмэгджээ

2021-10-15 12:13:28

Дэлхийн олон орон сэргээгдэх эрчим хүчинд шилжиж, “ногоон хөгжил”, “ногоон ирээдүй” гэсэн арга хэмжээг авч эхэлсэн нь эрчим хүчний хямралыг даамжруулж байна гэж зарим ажиглагч үзсээр байна. Улс орнуудад нүүрлээд байгаа эрчим хүчний хямралаас үүдэн дэлхийн газрын тосны хоногийн хэрэгцээ хагас сая баррелиар нэмэгдсэн үзүүлэлт гарчээ.

Дэлхийн эрчим хүчний хямрал нь цар тахлын хажуугаар сэргэх оролдого хийж байгаа эдийн засгийн өсөлтийг удаашруулах төлөвтэй байна гэж Олон улсын эрчим хүчний агентлагаас мэдээллээ.

Газрын тос, байгалийн хийн үнэ сүүлийн үед огцом өсч, ойрын жилүүдэд тохиогоогүй дээд түвшинд хүрч байна. Ази болон Европ тивийг хамарсан эрчим хүчний хомсдол нь цахилгааны үнийн өсөлтийг түүхэн дээд хэмжээнд нь хүргээд байгаа юм.

Ази Европт нүүрс, байгалийн хийн нийлүүлэлт тасалдаж, үнэ өссөнөөр эрчим хүчээр ажилладаг үйлдвэрүүд хүнд байдалд орсоор байна. Үйлдвэрүүд үйл ажиллагаагаа зогсоохгүйн тулд газрын тос руу шилжихээс өөр гарцгүй боллоо гэж олон улсын эрчим хүчний байгууллагын энэ сарын тайланд дурджээ.

Тус тайланд эрчим хүчний үнэ өндөр байгаа нь инфляцийг нэмэгдүүлж, аж үйлдвэрлэлийг бууруулж, эдийн засгийн сэргэлтийг удаашруулах төлөвтэй байна гэлээ.

Ирэх онд дэлхийн газрын тосны эрэлт, цар тахлаас өмнөх үеийн түвшин рүү шилжих төлөвтэй байна. Мөн олон улсын эрчим хүчний байгууллагаас энэ оны сүүлийн саруудад газрын тосны эрэлт 170 мянган баррелиар, харин 2022 онд 210 мянган баррелиар нэмэгдэнэ гэсэн тооцоог хийжээ.

Мөн ОПЕК-ийн орнууд энэ оны дөрөвдүгээр улиралд газрын тос олборлох хэмжээнээсээ 700 мянган баррелиар дутуу шахах төлөвтэй байна. Олборлолт муу байгаа нь энэ оны дуустал үргэлжилнэ гэж олон улсын эрчим хүчний байгууллагаас мэдээлсэн юм.

Одоогоор Ойрх Дорнодын цөөн хэдэн бүс нутагт газрын тосны олборлолт төвлөрч байна. ОПЕК цаашид эрэлтийг хангахын тулд хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх шаардлагатай байгаа юм. Тус байгууллагын тайлан мэдээлэлд цар тахлын улмаас дэлхийн эдийн засгийн сэргэлт "тогтворгүй" байгаагийн дээр түүхий нүүрснээс сэргээгдэх эрчим хүч нь “огцом эргэлт” хийж байгаа нь нөхцөл байдлыг хүндрүүлж байна гэж дурдсан. Харин Европын болбооны орнууд хямралыг даван туулахын тулд байгалийн хий худалдан авах схемийг судалж байна гэж Еврокомиссоос мэдэгдээд байна.

Уг схем нь энэ сарын сүүлчээр болох Европын холбооны гишүүн орнуудын удирдагчийн уулзалтын гол сэдэв байх болно. Европын орнуудад энэ жил салхины хүч бага байсан тул салхин цахилгаан станциуд салхи хангалттай нөөцөлж чадаагүй. Ирэх онд ч салхины хүч муу байх төлөвтэй байгаа юм.

Өвөл ойртох тусам Европын орнууд эрчим хүчний хомсдолоо арилгахад хүндрэлтэй болж инфляцийн өсөлтийг нэмэгдүүлсээр байх болно гэж зарим ажиглагч онцолсоор байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Дэлхийн газрын тосны хоногийн хэрэгцээ хагас сая баррелиар нэмэгджээ  
Үзсэн: 795 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй