Шууд Chart

БНХАУ-ын эрдэмтэд коронавирусний гарал үүслийг тогтоохоор 200 000 цусны дээжийг судална

2021-10-13 12:24:55

БНХАУ-ын эрдэмтэд коронавирусний гарал үүслийг судлах ажлын хүрээнд Ухань цусны төвд хадгалагдсан цусны дээжүүдэд судалгаа хийх гэж байна. Судалгааны гол материал гэгдэх 200.000 орчим дээжийг Ухань хотын цусны төвд хадгалж байна.

Цусны дээжид коронавирусний гарал үүслийн тогтоох гол мэдээлэл байгаа гэдэгт олон орны эрдэмтэн санал нэгдэж байна. БНХАУ-ын Эрүүл мэндийн үндэсний комиссын ажилтны мэдээлснээр хоёр жилийн хугацаанд хадгалагддаг дээжүүдийн “хадгалах хугацаа” нь дууссаны дараа буюу 12 дугаар сард судалгаагаа эхлэх төлөвтэй байна гэж мэдэгджээ.

Харин Колумбын их сургуулийн Тархвар судлалын тэнхимийн профессор Морин Миллер "Цусны дээжид маш чухал мэдээлэл байгаа. БНХАУ энэ судалгааны явцыг хөндлөнгөөс ажиглахыг гадаадын мэргэжилтнүүдэд зөвшөөрөхийг уриалж байна" гэлээ. Учир нь мэргэшсэн ажиглагчид байхгүй бол БНХАУ-ын тогтоосон коронавирусний гарал үүслийн мэдээлэлд хэн ч итгэхгүй гэж тэрбээр мэдэгдсэн юм.

Өнгөрсөн долоодугаар сард ДЭМБ-ын шинжээчдийн багт ажилласан БНХАУ-ын багийн ахлагч Лян Ваннянь "Манай улс эхлээд цусны дээжийг судална. Дараа нь гадаадын мэргэжилтнүүдэд танилцуулна" гэж мэдэгдсэн юм.

Мөн Вандербилт их сургуулийн Анагаах ухааны тэнхимийн Халдварт өвчний тасгийн эмч, доктор Уильям Шаффнер "Цусны дээжид коронавирусний гарал үүслийг тогтоох "гайхалтай боломжийг олгож байна”. Судалгаа амжилттай болвол энэ вирус чухам хэзээнээс хүний биед халдварлаж, ямар шинж тэмдгүүд үлдээж явааг нэг мөсөн олж мэдэх болно" гэжээ. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНХАУ-ын эрдэмтэд коронавирусний гарал үүслийг тогтоохоор 200 000 цусны дээжийг судална   
Үзсэн: 854 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй