Шууд Chart

Австрийн канцлер Себастьян Курц албан тушаалаасаа огцорлоо

2021-10-11 12:26:19

Австрийн канцлер Себастьян Курц бямба гарагийн орой огцорч байгаагаа мэдэгджээ. Тэрбээр огцрох мэдэгдлийнхээ үеэр шинэ канцлерт тус улсын гадаад хэргийн сайд Александр Шалленбергийг санал болгосон байна.

Себастьяан Курц огцрох болсон шалтгаанаа тайлбарлахдаа, олон сарын турш үргэлжилсэн эмх замбараагүй байдал, хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтлэгдсээр байгаа авилгын тухай гүтгэлэг мэдээллүүдээс болсон хэмээн мэдэгджээ. Гэвч Австрийн сөрөг хүчний зүгээс Себастьян Курцыг албан тушаалаасаа огцрохыг шаардсаар байсан бөгөөд ирэх мягмар гарагт парламентын гишүүд итгэл үзүүлэхгүй байх санал хураалт явуулахаар төлөвлөж байжээ.

Шинэ канцлераар сонгогдох магадлалтай Александр Шалленберг нь талуудын итгэлцлийг сэргээх дипломат ур чадварыг хангалттай эзэмшсэн болохыг Себастьян Курц онцлон тэмдэглэсэн байна. Өдгөө 35 настай Австрийн канцлер Себастьян Курц болон түүний тойрог хүрээлэгч  9 улстөрч авлигын хэрэгт орооцолдоод байгаа юм. Авилагын хэрэг мөрдөн байцаалтын шатанд явж байгаа нь канцлер Себастьян Курцыг огцруулах хангалттай шалтгаан хэмээн сөрөг хүчнийхний зүгээс үзэж байгаа.

Харин 2017 онд канцлераар сонгогдсон Себастьян Курц европын хамгийн том хямрал гэгдэх дүрвэгсдийн шилжилт хөдөлгөөнийг хамгийн ухаалгаар зохицуулж байсан хэмээн олон улсын шинжээчид дүгнэдэг.

Мөн түүний нам 2017 онд исламын шашинт эмэгтэйчүүдийг Австрийн олон нийтийн газруудаар нүүрээ гивлүүрээр халхалж явахыг хориглож байсан юм. Хэдийгээр Себастьян Курц канцлерийн албан тушаалаасаа буусан ч консерватив намынхаа дарга хэвээр үлдэнэ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Австрийн канцлер Себастьян Курц албан тушаалаасаа огцорлоо  
Үзсэн: 884 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй