Дэлхийн 136 улс орон үндэстэн дамнасан компаниудаас авах татварын доод хэмжээг 15 хувьд барихаар түүхэн тохиролцоонд хүрлээ. Энэ нь татвараас зайлсхийх байдлыг бууруулах, маш бага татвар санал болгохын төлөөх улс орнуудын өрсөлдөөнийг зогсоох зорилготой юм. Ийнхүү 15 хувийн татвар авснаар улс орнуудын засгийн газарт жилд ойролцоогоор 150 тэрбум долларын татварын орлого төвлөрөх тооцоо гарчээ.
Тодруулбал, энэ хэлэлцээр хэрэгжвэл үндэстэн дамнасан компаниуд улс орноосоо хамаарч олон янзын татварын системд захирагдахгүй олон улсын татварын нэг л системд орно гэсэн үг юм байна. Одоо улс орнууд Үндэстэн дамнасан компаниудад бага татвар санал болгох замаар хоорондоо өрсөлддөг буруу жишиг давамгайлж байгаа юм байна.
Тэднээс авах татварын доод хэмжээг 15 хувьд тогтоож өгснөөр энэ буруу жишиг арилна гэж Америкийн сангийн сайд мэдэгджээ. Энэхүү тохиролцоо хоёр үе шаттай хэрэгжинэ. Эхний ээлжид гэрээнд нэгдсэн орнуудад Гүүгл, Майкрософт, Фэйсбүүк зэрэг мэдээллийн технологийн компаниудын төлөөлөгчийн байхгүй байсан ч интернетээр дамжуулан зах зээлээс нь олж байгаа орлогоос татвар авах юм байна.
Хоёрдугаарт тэдгээр компаниудаас авах татварын доод хэмжээг 15 хувьд тогтож, Эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллагын боловсруулсан журмын дагуу хэрэгжүүлэх юм байна. Тус журмын дагуу үндэстэн дамнасан компаниуд гаднын аль нэг улсад татвар төлөхөөс зайлсхийсэн ч өөрийн бүртгэлтэй улсдаа нөхөн төлөх юм байна.
Энэхүү тохиролцоог энэ сарын сүүлээр 20-ийн бүлгийн орнуудын эрх баригчдын дээд хэмжээний уулзалтаар эцэслэн батлах нь. Европ тивд хамгийн бага татвартай Ирланд, Унгар зэрэг улсууд энэхүү тохиролцоонд нэгджээ. Тус улс аж ахуй нэгжийн бага татвартай учраас дэлхийн мэдээллийн технологийн том компаниудын Европ дахь төлөөлөгчийн газрууд Ирланд улсад байрладаг юм байна.
Монгол Улс ч эдгээр орнуудын адил уг тохиролцоонд нэгдсэн байна. Улс орнууд үндэстэн дамнасан аж нэгжүүд хамгийн бага татвартай орнуудруу орлогоо шилжүүлэх замаар татвараас зайлсхийж ирсэн өнгөрсөн зууны хуучин тогтолцоог халах үүднээс 2013 онд яриа хэлэлцээ эхлүүлж байсан юм. улс орнууд цар тахлын хөл хорионы дагаа орлогоо нэмэгдүүлэх арга зам эрэлхийлж байгаа ийм үед Америкийн ерөнхийлөгч Байден энэ тохиролцоог урагшлуулахад хамгийн том түлхэц өгч байна.
Гэхдээ энэ хэлэлцээр хүчин төгөлдөр болохоос өмнө хэд хэдэн сорилттой тулгарч магадгүй юм байна. Америк нь үндэстэн дамнасан хамгийн олон компанитай улс учраас Байдеы санаачилсан татварын холбогдох хуулийг Америкийн хууль тогтоох байгууллага батлах нь чухал байна. Хэрвээ уг хуулийг Конгресс дэмжихгүй бол 136 орны тохиролцоо хэрэгжихэд бүрхэг болж магадгүй байгаа аж.
Гэхдээ Америкийн Амазон, Гүүгль зэрэг том компаниуд энэхүү тохиролцоог дэмжиж байна.
| Үндэстэн дамнасан компаниудаас авах татварын доод хэмжээг 15 хувьд барина | ||
| Үзсэн: 968 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.