Хумхаа өвчний эсрэг дээрх вакцин үр дүнгээ өгч байгаа талаар тус улсын Кисуму мужийн эмнэлгийн сувилагч Саломе Ситума Британийн “Скай ньюс” сувагт өгсөн ярилцлагадаа дурджээ. Өмнө нь Кени улсын хүүхдийн эмнэлгийн тасгийн 70 гаруй хувийг хумхаа өвчтэй хүүхэд эзэлдэг байсан юм. Харин Кени улс вакцинжуулалтад бага насны хүүхдүүдээ бүрэн хамруулж чадвал энэ тоо 16 хувь болж буурах магадлалтай хэмээн эмнэлгийн мэргэжилтнүүд үзэж байна.
“Москвирикс” хэмээх хумхаа өвчний эсрэг вакцин 1987 онд зохион бүтээгдсэн ч өнөөдрийг хүртэл ДЭМБ-аас баталгаажаагүй байсан юм. Учир нь тус вакцины хумхаа өвчний эсрэг үзүүлэх үр дүн нь ердөө 30 хувь орчим байдгаас гадна 4 тунгаар вакцинжуулах шаардлага тулгардаг байна. Мөн үүссэн эсрэг биет нь хэдэн сарын дараа алга болж, дахин халдвар авах эрсдэл өндөр болдог аж. Харин хумхаа өвчний тархалт Африкийн орнуудад тэр дундаа бага насны хүүхдүүдийн дунд тархсаар байгаа нь ДЭМБ-аас уг вакциныг баталгаажуулах гол шалтгаан болжээ.
Дэлхий даяар жилд 200 гаруй сая хүн хумхаа өвчний халдвар авч, 400 мянган хүн нас бардаг байна. Харин дөрвөн тунгаар хийгддэг уг вакцин Африкийн орнуудад ихэвчлэн тархдаг хумхаа өвчний эсрэг “сайн үр дүн”-г үзүүлэх магадлал өндөр байна хэмээн судалгаанд оролцсон ДЭМБ-ын эрдэмтэд үзэж байгаа юм.
| Кени улс хумхаа өвчний эсрэг вакциныг хэрэглэж эхэллээ | ||
| Үзсэн: 680 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.