Шууд Chart

Александр Вучич ОХУ-аас байгалийн хий авах хүсэлтээ илэрхийллээ

2021-10-07 14:42:43

Тэрбээр Европыг удахгүй нөмрөх эрчим хүчний хямрал нь Европын холбоо болон бүс нутгийн удирдагчдын санааг зовоож байна хэмээн сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.

Сербийн Ерөнхийлөгч Алексанр Вучич лхагва гарагт Европын холбоо, Баруун Балканы дээд хэмжээний уулзалтад оролцлоо. Энэхүү дээд хэмжээний уулзалт Словени улсад зохион байгуулагдаж байгаа байгаа бөгөөд Европын холбооны болон бүс нутгийн улс орнуудын удирдагчид оролцож байгаа юм. Дээд хэмжээний уулзалтын үеэр хэлэлцэгдэж байгаа гол асуудал бол байгалийн хийн үнийн өсөлт болж байна.

"Удахгүй болох эрчим хүчний хямрал Европын холбоо болон бүс нутгийн удирдагчдын санааг зовоож байна" гэж Александр Вучич сэтгүүлчдэд ярьжээ. Тэрбээр хэлэхдээ "Байгалийн хийн үнэ аль хэдийн 1000 шоо метр тутамд 1900 доллар болсон. Энэ бол хэвийн бус үзэгдэл хэдий ч үнийг тогтвортой байлгах боломжгүй боллоо. Тиймээс байгалийн хий авах асуудлаар ОХУ-тай хэлэлцээ хийх шаардлага тулгарсан гэж харж байна гэлээ. Харин Европын холбооны зарим гишүүн орны төлөөллүүд байгалийн хийн үнэ огцом өссөн шалтгааныг ОХУ-тай холбон тайлбарласан юм.

Тэгвэл байгалийн хийн Европ дахь үнийн өсөлтийн шалтгаан нь эдийн засгийн өсөлтийг дагасан эрчим хүчний хэрэглээний нэмэгдэл, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хийж байгаа тэмцэл, хийн агуулах дүүргээгүй үед эрчим хүчний хэрэглээ нэмэгдсэн зэрэг хүчин зүйлүүд давхцаж байгаатай холбоотой гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков онцоллоо. Эдгээр хүчин зүйлүүд  нь цаг хугацааны хувьд давхцаж байгаа нь хямралыг авчирч байна гэдгийг онцлон тэмдэглэсэн юм.  Европт нүүрлэж байгаа энэхүү хямрал нь ОХУ-тай хамааралгүй бөгөөд болж байгаа үйл явдлын мөн чанарыг ойлгодоггүй хүмүүс л хийн өсөлтийг ОХУ-тай холбож байна хэмээн Димитрий Песков мэдэгдсэн юм.     

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Александр Вучич ОХУ-аас байгалийн хий авах хүсэлтээ илэрхийллээ  
Үзсэн: 1105 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй