Шууд Chart

Нобелийн физикийн салбарын шагналыг Япон, Герман, Италийн гурван эрдэмтэн хүртлээ

2021-10-06 16:54:44

Энэ 7 хоногт 2021 оны Нобелийн Физикийн салбарын шагналтнууд тодорлоо. Энэхүү нэр хүндтэй шагналыг Япон, Герман, Италийн гурван эрдэмтэн хувааж хүртэж байна.

Тодруулбал, Японы эрдэмтэн 90 настай Сюкуро Манабе, Германы эрдэмтэн Клаус Хассельман нар дэлхийн цаг уурын физик загварчлал, хувьсах хэмжигдэхүүнийг хэмжих, дэлхийн дулаарлыг бодитоор урьдчилан таамагласныхаа төлөө хүртэж байна.

Харин Италийн эрдэмтэн 73 настай Жоржио Паризи атомаас гараг эрхэсийн хэмжээс хүртлэх физик системийн эмх замбараагүй байдал, хэлбэлзлийн харилцан үйлчлэлийг нээснийхээ төлөө Нобелийн энэ оны физикийн шагнал хүртлээ.

Шагналын хороо Япон Германы эрдэмтэд дэлхийн уур амьсгал, түүний хүн төрөлхтөнд хэрхэн нөлөөлж буйг талаарх бидний мэдлэгийн суурийг тавьсан гэж тодорхойлжээ. Нэг салбарт ажилладаг хэд хэдэн эрдэмтэн Нобелийн шагналыг хувааж хүртэх нь түгээмэл байдаг.

Энэхүү нэр хүндтэй шагналыг алтан медаль, 10 сая швед крон буюу 1,1 сая америк доллар дагалддаг юм байна. Мөнгөн шагналыг гурван эрдэмтэнд тэнцүү хувааж өгөх юм байна. Уламжлалаар бол шагналыг санаачилсан Альфред Нобелийн нас барсан өдөр буюу 12 дугаар сарын 10-ны өдөр Шведийн нийслэл хотноо гардуулдаг.

Энэ жил цар тахлын улмаас шагнал гардуулах ёслолыг зохион байгуулахгүй, эрдэмтэд шагналаа өөр өөрийн эх орондоо хүлээж авах юм байна. Нобелийн шагналыг дэлхийн хэмжээнд хүн төрөлхтний төлөө хийсэн судалгаа, нээлт, бүтээлд олгодог учраас дэлхийн хамгийн нэр хүндтэй шагналд тооцогддог.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Нобелийн физикийн салбарын шагналыг Япон, Герман, Италийн гурван эрдэмтэн хүртлээ   
Үзсэн: 1345 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй