Шууд Chart

Кишида Фумио Япон улсын 100 дахь ерөнхий сайд боллоо

2021-10-05 12:46:38

Өчигдөр Японы парламент ээлжит бусаар хуралдан, санал хураасны үндсэн дээр 100 дахь ерөнхий сайд Кишида Фумиог ерөнхий сайдаар баталлаа. Кишида Фумио Японы ерөнхий сайдаар ажиллаж эхэлсэн эхний өдрөө АНУ-ын ерөнхийлөгч Жозеф байдентай утсаар ярьжээ.

Тэд энэ удаад Япон-Америкийн цэргийн эвслийг бэхжүүлэх, Энэтхэг-Номхон далайн бүсийн асуудал дээр голчлон ярилцсан байна. Мөн "Киодо" агентлагийн мэдээлснээр коронавирусний тархалт болон уур амьсгалын өөрчлөлттэй хийж байгаа АНУ-ын тэмцэл, цөмийн зэвсгээс бүрэн ангижруулах зэрэг дэлхийн тулгамдсан асуудлуудыг үргэлжлүүлэн шийдвэрлэх бодолтой байгаагаа мэдэгджээ.

Хирошима хотын иргэн Кишид Фумио цөмийн зэвсэг хэрэглэхийг эсэргүүцдэг нэгэн бөгөөд төрөлх хотод нь цөмийн цацраг идэвхт бодис хэрхэн нөлөөлж байгааг харж өссөн. Тиймээс түүнийг Солонгосын хойг дахь хурцадмал байдалд анхаарлаа хандуулж, цөмийн зэвсэгтэй орнуудад илүү нухацтай бодлого баримтлан ажиллана гэж ажиглагчид үзэж байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Кишида Фумио Япон улсын 100 дахь ерөнхий сайд боллоо  
Үзсэн: 814 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй