Дэлхийн хамгийн том нийгмийн сүлжээ фэйсбүүк болон Инстаграм бусад холбогдох аппликейшнууд өчигдөр орой хэдэн цагийн турш тасалдсан. Харин одоогоор нийгмийн сүлжээнүүд эргэн хэвийн ажиллаж эхэлсэн бөгөөд компанийн зүгээс хэрэглэгчдээсээ хүлцэл өчсөн байна.
Фэйсбүүкийн үүсгэн байгуулагч Марк Цукерберг: Бид өөрсдийн апплейкейшн, үйлчилгээнд нэвтрэх эрхийг сэргээхийн тулд анхаарал тавин шаргуу ажиллаа. Одоо үйл ажиллагаа эргэн хэвийн болсныг дуулгахад таатай байна.
Харин Фэйсбүүкийн програм хангамж захирал Майк Шропфер: 100 хувь хэвийн үйл ажиллагаатай болоход "хэсэг хугацаа" шаардагдах болно гэдгийг анхаарууллаа.
Тэрбээр, "Биднээс хамааралтай бүх бизнес, аж ахуйн нэгжүүд, хувь хүмүүсээс уучлалт гуйж байна" гэж твиттертээ бичжээ. Мөн "өчигдөр орой Фэйсбүүк, Инстаграм, WhatsApp болон тус компанийн эзэмшдэг бусад хэд хэдэн аппликейшн долоон цагийн турш ажиллагаа нь доголдсон. Систем доголдсон шалтгаан нь програм хангамжийг шинэчлэхэд гарсан алдаа гарсан" гэжээ.
Энэ үеэр “Facebook” компанийг үүсгэн байгуулагч Марк Цукербергийн хөрөнгө зургаан цагийн дотор 6 гаруй тэрбум гаруй ам.доллароор багасжээ. “Forbes” сэтгүүлийн цахим хуудаст нийтлэгдсэн мэдээллээс үзвэл, 21 цаг 56 минутын байдлаар “Facebook” компанийн хувьцаа 5.59 хувиар унаж, Цукербергийн алдагдал 6.9 тэрбум доллар болжээ. Ингэснээр Марк Цукерберг хамгийн баян хүмүүсийн жагсаалтын дөрөвт бичигдэж байснаа зургаадугаар байр луу ухарсан байна.
| Фэйсбүүкийн үйл ажиллагаа 100 хувь хэвийн болоход хэсэг хугацаа шаардагдана | ||
| Үзсэн: 800 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.