Шууд Chart

Их Британийн цэргийн албан хаагчид шатахуун тээвэрлэж эхэллээ

2021-10-05 10:58:57

Их Британи улс ажиллах хүчний хомдолд орж шатахуун түгээгүүрийн газруудад урт дараалал үүсч эхэлсэн. Гэвч Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон өнгөрсөн бямба гарагт тус улсад шатахууны хомстол арилж, байдал тогтворжиж байна гээд ажиллах хүчний нөөцийн асуудлыг түр шийдвэрлэх зорилгоор цэргийн албан хаагчдыг шатахуун тээвэрлэлтэд ажиллуулах шийдвэр гаргаснаа мэдэгдсэн.

Тэгвэл Их Британид өнөөдрөөс эхлэн цэргийн алба хаагчид орон даяарх шатахууны агуулахад шатахуун тээвэрлэн хүргэж эхэллээ. Одоогоор шатахуун түгээх станцуудад үүссэн шатахууны хомсдлыг арилгахад 200 орчим цэргийн  албан хаагч түр ажиллан, ачаа тээврийн жолооч нарыг орлох аж. Мөн Шатахуун тээвэрлэгч автомашинуудыг жолоодуулахаар гадаадын 300 гаруй  цагаач жолоочийг ирэх гуравдугаар сарын эцэс хүртэл ажиллуулах юм байна.

Гэхдээ тус улсад шатахууны нөөц бол хангалттай байгаа тул иргэдийн нь  шатахууны худалдан авалт хэвийн урьдынх шиг нөөцлөхгүй, дараалал үүсгэхгүй ямар ч хүндрэл үүсэхгүй гэж Зам тээврийн яамнаас нь удаа дараа анхааруулж байгаа. Мөн тус улсад зөвхөн ачаа тээврийн жолооч нарын нөөц дутагдаагүй. Их Британийн анагаах ухааны холбооноос тус улс эмч, эмнэлгийн ажилтнуудын дутагдалд орсон гэдгийг мэдээлж байсан.

Коронавирусний халдвараас үүдэлтэй эмнэлгүүдэд 50 мянган эмч шаардлагатай байгаа аж. Европын бусад орнуудыг бодвол Их Британийн эмнэлгүүдэд ажиллах эмч нарын тоо харьцангуй дутагдалтай байна. Энэ хүчийг нөхөхгүй бол тус улсын түүхэнд дэх хамгийн хар бараан өвөл болж магадгүй тухай Их Британийн анагаах ухааны холбоо мэдээлж байгаа. Ийнхүү зарим салбарт ажиллах хүчний нөөц дутагдсан нь Их Британийг ЕХ-оос гарсантай холбоотой гэж зарим шинжээчид дүгнэж байгаа ч ерөнхий сайд Борис Жонсон үүнийг эрс үгүйсгэсэн юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Их Британийн цэргийн албан хаагчид шатахуун тээвэрлэж эхэллээ  
Үзсэн: 1037 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй