Ерөнхий сайд Ёшихидэ Суга тэргүүтэй Японы Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч байгаа мэдээллийг Киодо агентлаг онцоллоо. Өнөөдөр Японы парламент ээлжит бусаар хуралдаж, Кишида Фцмиогийн бүрэн эрхийг баталгаажуулахаар болж байна.
2020 оны 9 дүгээр сард Абэ Шинзог залгамжилсан Ерөнхий сайд болсон Суга Ёшихэдэ болон түүний кабинет бүрэн бүрэлдэхүүнээрээ ийнхүү огцорлоо. Түүний орыг 2012-2017 онд Абэ Шинзогийн засгийн газарт Гадаад хэргийн сайдын албыг хашиж байсан Фумио Кишида залгах юм. Ингэснээр Кишида Фумио Японы 100 дахь Ерөнхий сайд болж байгаа бөгөөд өмнөх засгийн газраас гурван хүн шинэ танхимд үлдэнэ гэж Киодо агентлаг мэдээллээ.
Шинэ засгийн газрын бүрэлдэхүүнд багтсан хүмүүс бол Гадаад хэргийн сайд Тошимицу Мотеги, Батлан хамгаалахын сайд Нобуо Киш, Боловсролын сайд Коичи Хагиуда нар юм байна. Харин боловсролын сайд Коичи Хагиуда эдийн засаг, худалдаа аж үйлдвэрийн сайдаар томилогдох аж. Японы ерөнхий сайд Суга Ёшихэдэ огцрохоо зарласнаас хойш эрх баригч нам доторх өрсөлдөөн ширүүсч эхэлсэн.
Мөн Японы ерөнхий сайд хэн болох вэ? гэсэн цахим санал асуулга дотоодын Иомура Шимбүн сониноос гарч байсан юм. Харин Япончуудын дийлэнх нь Таро Коног дараагийн ерөнхий сайд болоход тохиромжтой гэж үзсэн нь санал асуулгын дүнгээс харагдаж байсан ч тэрбээр намынхаа ахмад гишүүдийн дэмжлэгийг авч чадаагүй. Либериал Ардчилсан намын даргын сонгуулийн сурталчилгаа энэ сарын 17-нд эхэлсэн.
Эрх баригч намын 766 төлөөлөгч сонгуульд оролцох бөгөөд үүний 383 нь одоогийн парламентын гишүүд байсан юм. Өдгөө ерөнхий сайд болж байгаа 64 настай Кишида Фумио Коно Тарогоос болон бусад ерөнхий сайдуудаас ялгаатай нь улс төрчийн гэр бүлээс гаралтай. Түүний аав, өвөө хоёр хоёулаа тус улсын төлөөлөгчдийн танхимын гишүүн байсан бөгөөд 3 дахь үеийн улстөрч юм.
Тэрбээр 2012-2017 оны гадаад хэргийн сайдаар хамгийн удаан ажилласан хүн болсон. Хирошима хотын иргэн тэрбээр цөмийн зэвсэг хэрэглэхийг эсэргүүцдэг бөгөөд төрөлх хотод нь цөмийн цацраг идэвхт бодис хэрхэн нөлөөлж байгааг харж өссөн. Тиймээс Солонгосын хойг дахь хурцадмал байдалд анхаарлаа хандуулж, цөмийн зэвсэгтэй орнуудад илүү нухацтай бодлого баримтлан ажиллана гэж ажиглагчид үзэж байна.
| Японы засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорлоо | ||
| Үзсэн: 571 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.