Франц улс дэлхий даяар эрчим хүчний үнийн өсөлтөөс болгоомжилж байгаатай холбогдуулан хэрэглээний байгалийн хий болон цахилгаан эрчим хүчний үнийг ойрын хэдэн сард тэглэхээр болсныг ерөнхий сайд нь мэдэгджээ.
Францын засгийн газар Дэлхийн зах зээл дээр эрчим хүчний үнэ буурах хүртэл үнийг чөлөөлөх юм байна. Тус улс ирэх 2022 оны 4 дүгээр сард эрчим хүчний үнэ зах зээл дээр буурна гэж тооцож байгаа юм байна. Гэхдээ Францын засгийн газрын энэ шийдвэр ерөнхийлөгчийн сонгуультай давхцаж байгаа юм.
Өнгөрсөн сард Францын засгийн газар дэлхийн эрчим хүчний үнийн өсөлтийн улмаас эрчим хүчний хөнгөлөлт эдлэх эрх авсан олон сая айл өрхөд 12 дугаар сараас эхлэн 100 евро өгөхөөр амласан. Байгалийн хий сүүлийн жилүүдэд ер бусын хямд үнэтэй байсан ч Америкт байгалийн хийн үнэ өнгөрсөн оноос хойш хоёр дахин нэмэгджээ.
Мөн Европ Азид байгалийн хийн бөөний үнэ өмнөх оныхоос 5 дахин нэмэгджээ. Байгалийн хийн энэ үнийн өсөлт цар тахлын дараах сэргэлт, илүү олон айл өрх, бизнесийнхэн бүх төрлийн түлш шатахуун хэрэглэх нь нэмэгдсэнтэй холбоотой гэж эдийн засагчид таамаглаж байна.
| Франц улс байгалийн хий, цахилгааны үнийг 4 дүгээр сар хүртэл тэглэнэ | ||
| Үзсэн: 845 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.