ОХУ-д "Ковид-19" цар тахлын халдвараар нас барсан хүний тоо сүүлийн дөрөв хоног дараалан өссөн байна. Засгийн газрынх нь албан ёсны мэдээллээр тус улсад сүүлийн 24 цагт 887 хүн "Ковид-19" цар тахлын халдвараар нас баржээ. Цар тахлын халдвар нэмэгдсэн ч Оросын эрх баригчид халдварыг хязгаарлахад шаардлагатай үндэсний хэмжээний хөл хорио, хязгаарлалт тогтоохоос зайлсхийсэн хэвээрээ байна.
Ингэснээр ОХУ-д цар тахлаар нас барсан хүний тоо 208142-д хүрч, Европын бүс нутагт хамгийн өндөр үзүүлэлтэд тооцогдож байна. "Ковид-19" цар тахалтай тэмцэх ажлыг ахалж байгаа Оросын Засгийн газрын орлогч сайд Татьяна Голикова цар тахлын халдвар улам нэмэгдэх хүнд үе ирж байгааг пүрэв гарагт анхааруулсан.
Кремль цар тахлын халдварын тархалтыг сааруулах арга хэмжээ авахыг муж орон нутгийн засаг захиргаандаа үүрэг болгожээ. Мөн Москвад төвтэй халдварт өвчин судлаач Евгений, "одоо ид давлагаалж байгаа цар тахлын давлагаа 6сар үргэлжлэх төлөвтэй байна, Оросын ард түмэн ирэх 12 дугаар сард цар тахлын шинэ давлагаатай тулгарч магадгүй, гэж мэдэгдэв. Оросын цар тахалтай тэмцэх ажлын хэсгийн мэдээлснээр сүүлийн 24 цагт Орост коронавирусний халдвар авсан 24522 шинэ тохиолдол бүртгэгджээ.
Орос нь цар тахлын халдварт 7 сая гаруй тохиолдол бүртгэгдэж, цар тахалд хамгийн их нэрвэгдсэн дэлхийн тав дахь улс болж байгаа юм байна. Орост цар тахлын халдвар өндөр хувьтай байгаагийн шалтгааныг тус улсын иргэд коронавирусний вакцинд хамрагдах идэвх сул, хөл хорио хязгаарлалт байхгүй байгаатай холбоотой гэж зарим хэвлэлд мэдээлж байна.
| ОХУ-д “Ковид-19” цар тахлаар нас барагсдын тоо дөрөв хоног дараалан өслөө | ||
| Үзсэн: 843 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.