Шууд Chart

Японы Цагаачлалын алба гадны иргэдийг вакцинд хамрагдахад нь тусална

2021-10-02 11:37:00

Японы Цагаачлалын алба коронавирусний вакцинд хамрагдаж чадахгүй байгаа гадны иргэдийг вакцинд хамруулахад дэмжлэг үзүүлж ажиллахаа мэдэгджээ. Тус улсад ажиллаж, амьдарч байгаа гадны иргэдийн олонх нь хэл мэдэхгүйгээс, мөн муж, орон нутгийн вакцины хөнгөлөлтийг хүлээж авч чадахгүй байгаагаас вакцинд хамрагдах байдал сул байна гэж мэргэжилтнүүд нь дүгнэжээ.

Иймээс аравдугаар сарын дунд үеэс эхлэн Токио дахь гадаад иргэдийг дэмжих төв Токио, Осака, Нагояагийн эмнэлгүүдэд гадаад иргэдийг вакцинд хамруулахад дэмжлэг үзүүлж ажиллах юм байна.

Тус төв нь гадаадын иргэдэд 18 хэлээр үйлчилгээ үзүүлдэг аж. Оршин суух албан ёсны бүртгэлгүй иргэдийн хувьд тэднийг оршин суугаа газрынхаа вакцины хөнгөлөлтийг эдлэх боломжоор хангахын тулд тэдний амьдарч байгаа хаягийг орон нутгийн засаг захиргаанд мэдээлэх юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Японы Цагаачлалын алба гадны иргэдийг вакцинд хамрагдахад нь тусална  
Үзсэн: 752 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй