Шууд Chart

Дэлхийн хамгийн том мод шатах аюулд хүрчээ

2021-09-29 10:25:13

АНУ-ын Калифорни мужийн Сьерра Невадад гарсан ойн түймрийн улмаас дэлхийн хамгийн том мод шатах аюулд хүрчээ.

“Генерал Шерман” нэртэй энэхүү мод “Sequoia” үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байрладаг бөгөөд түүнийг түймрээс хамгаалахын тулд модны ёроолыг галд тэсвэртэй материалаар ороожээ.

"Генерал Шерман” эзлэхүүнээрээ дэлхий дээрх хамгийн том амьд, ганц иштэй мод юм. Нийт 83.8 метрийн өндөртэй, тойргийн хэмжээ нь 31 метр хүрдэг, ойролцоогоор 2300-2700 жилийн настай аварга модыг галын аюулаас хамгаалахын тулд 8 нисдэг тэрэг, 26 машин техник, 416 гал сөнөөгч ажиллаж байгаа гэсэн мэдээлэл өгчээ.

“Sequoia” цэцэрлэгт хүрээлэн аварга том мододтой гэдгээрээ дэлхийд алдартай. Харамсалтай нь өнгөрсөн жил ойн түймрийн улмаас тус нутагт хэдэн мянган жилийн настай, аварга том модод шатсан билээ.


Дэлхийн хамгийн том мод шатах аюулд хүрчээ  
Үзсэн: 1445 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй