Шууд Chart

ОХУ цэргийн сургуулилтад анх удаа байлдааны робот орууллаа

2021-09-15 12:13:10

ОХУ, Беларусь болон бусад хэд хэдэн орны цэргүүдийн оролцож буй сургуулилт эхлээд байна. Запад-2021 цэргийн сургуулилт ОХУ-аас гадна Беларусийн нутаг дэвсгэрт зохион байгуулагдаж байгаа бөгөөд Оросын тал байлдааны сургуулилтад анх удаа робот орууллаа.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Москва хотоос зүүн зүгт 450 км зайтай, Новгородын бүсэд болж буй цэргийн сургуулилтын талбайд даваа гарагт зочилсон.

Дайны орчинд байлдааны робот хэрэглэсэн анхны тохиолдол энэ болж байгаа тухай ОХУ-ын Батлан хамгаалахын яам мэдээлжээ. Дээрх робот нь пулемёт болон тэсрэх бөмбөг шидэгчээр тоноглогдсон юм байна. Барууны орнууд Украинтай таагүй харилцаатай байгаа цаг үед энэхүү сургуулилт болж байгаагаараа онцлогтой.

Даваа гарагт Польш, Эстон тэргүүтэй хэд хэдэн Европын орны Гадаад хэргийн сайд Запад-2021 сургуулилтад сэтгэл түгшиж буйгаа илэрхийлжээ. Харин Кремлийн зүгээс Запад-2021 аливаа нэг улс орны эсрэг чиглэгдээгүй, тогтмол явагддаг сургуулилтуудын нэг гэж хариу мэдэгджээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ОХУ цэргийн сургуулилтад анх удаа байлдааны робот орууллаа  
Үзсэн: 668 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй