Египет, Израилийн удирдагчдын дээд хэмжээний уулзалт өнгөрөгч арван жилийн хугацаанд анх удаагаа болж байгаагаараа онцлог юм. Өнгөрсөн 5 дугаар сард Израиль болон Палестины Хамас бүлэглэлийн хооронд зэвсэгт мөргөлдөөн үүссэн. Энэхүү зөрчилдөөнийг зогсооход Египет зуучлагчаар оролцсон юм.
Египетийн тал Израиль, Палестины гал зогсоох хэлэлцээрийг хэвээр үргэлжлүүлэхийн төлөө чармайлт гаргах, Газад энх тайвныг бий болгох, Палестинчуудад эдийн засгийн тусламж үзүүлэхээ мэдэгджээ.
| Египет, Израилийн удирдагчид уулзалт хийлээ | ||
| Үзсэн: 511 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.