Шууд Chart

Талибууд Афганистаны  их, дээд  сургуулиудын  шинэ  журмыг танилцууллаа

2021-09-14 14:07:06

Үүнд, их, дээд сургуулиудын  оюутнуудыг эрэгтэй, эмэгтэйгээр нь тусгаарлан сургах, исламын  уламжлалыг дагасан хатуу дресс кодтой байх, эмэгтэй оюутантай ангид болж өгвөл эмэгтэй багш нар хичээл орох зэрэг өөрчлөлтүүд багтсан байна.  

Энэ тухай Афганистаны Дээд боловсролын сайдын үүрэг гүйцэтгэгч Абдул Баки Хаккани уржигдар Кабулд  хийсэн  хэвлэлийн  бага хурлынхаа үеэр мэдэгдсэн байна. Талибууд өмнө нь Засгийн эрхийг авсныхаа дараа охид эмэгтэйчүүдийн сурч  боловсрох  эрхийг  бүрэн хааж  байсан юм.   

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Талибууд Афганистаны  их, дээд  сургуулиудын  шинэ  журмыг танилцууллаа  
Үзсэн: 617 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй