Шууд Chart

Муу даргын шинжүүд...

2013-07-17 16:42:20

Доорхи шинжүүдийг анхааралтай уншиж даргадаа дүгнэлт хийгээрэй.

1.      Хэн юу ярьж байгаагаас нь үл хамааран ажилтнуудынхаа яриаг тасладаг, дундуур нь ордог,
2.      Ажилтнуудынхаа яриаг сонирхохгүй, сонсохгүй , цонх руу харах, утсаар ярих, өөр юм оролдох зэргээр илэрхийлдэг,
3.      Мэндлэхэд дуугардаггүй, гар барьдаггүй,
4.      Ажилтнаа үнэлсэн цэгнэсэн эсвэл дооглосон, доош нь хийсэн харцаар хардаг,
5.      Ажил үүрэгт нь үл хамаарагдах асуудлаар ажилтнуудаа буруутгадаг,
6.      Хурал зарлаад өөрөө хоцордог эсвэл ирдэггүй,
7.      Ажилтнууддаа үүрэг даалгавар өгч  хүчийг шавхан ажиллуулчихаад дараа нь мартдаг,
8.      Ажлын явц байдлын тухай илтгэ гэж үүрэгдчихээд орж ирэхэд нь ажилд саад боллоо гэж уурладаг,
9.      Ажилтнуудынхаа ард сэм очоод компьютерийн дэлгэц, эсвэл бичиж хийж байгаа зүйлийг нь хулгайгаар хардаг бол муу дарга гэнэ шүү...

Муу даргын шинжүүд...  
Үзсэн: 1490 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй