ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр Нижегород мужид болж буй “Өрнөд-2021” цэргийн сургуулилтын явцтай танилцав. ОХУ, Беларусийн Зэвсэгт хүчнийхний хамтарсан цэргийн сургуулилтын үндсэн үе шат өчигдөр эхэлж байгаа юм.
Түүнчлэн
Сургуулилтын үеэр хамтын хүчээр дайсны дайралт довтолгоог няцаах, хөдөлгөөнт хамгаалалт хийх, төвлөрсөн галын цохилт өгөх сургуулилт хийх юм.
Томоохон энэ сургуулилт өнгөрсөн баасан гаригт эхэлсэн бөгөөд ирэх 16-ны өдөр өндөрлөнө. Нийт 9 орны 200 гаруй цэрэг дайчин 80 нисдэг тэрэг, онгоц, 760 гаруй байлдааны техниктэй оролцож байна.
Ташрамд дуулгахад, Уржигдар Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко цэргийн сургуулилтын талбайд зочилсон. Энэ үеэрээ ОХУ-аас 1 тэрбум ам.долларын зэвсэг худалдан авахаар төлөвлөж байгаагаа зарласныг нь барууны хэвлэлүүд онцолжээ.
| ОХУ-ын Ерөнхийлөгч “Өрнөд-2021” цэргийн сургуулилтын явцтай танилцлаа | ||
| Үзсэн: 815 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.