
Нохойнд эхийн хайр байж болох уу. Тэр тусмаа өөр төрлийн амьтныг хайрлаж болох уу. Жинжер нэртэй шар өнгийн Ретривер буюу ангийн үүлдрийн нохой галууны дэгдээхэйнүүдийг маш сайн халамжилж, эхийн хайраа үзүүлдэг байна. Жинжер галууг дуурайж усанд орох дуртай болжээ. Сонирхолтой нь, Жинжер нохой урд нь галуу агнадаг ангийн нохой байжээ. Хээрийн зэрлэг галуу гэрийнх нь ойролцоо ирж өндөглөснөөс хойш Жинжер галууны дэгдээхэйнүүдийг арчилдаг болсон нь энэ юм байна.
Анчин нохой галууны дэгдээхэйнүүдэд хайртай болжээ | ||
Үзсэн: 1783 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.