Шууд Chart

Дэлхий дахинд коронавирусний халдвар авсан хүний тоо 373 мянгаар нэмэгджээ

2021-09-14 11:00:24

Дэлхий дахинд энэ сарын 12-13-ны 24 цагт коронавирусний халдварын батлагдсан тохиолдлын тоо 373 мянгаар, нас баралт 5910-аар нэмэгджээ. Харин өнгөрсөн 7  хоногийн  байдлаар  халдвар авсан  хүний тоо 4 саяд  хүрсэн  нь  долдугаар  сараас хойших хамгийн бага үзүүлэлтэд тооцогдож байгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдэгдсэн  байна.  

БНХАУ-ын Эрүүл мэндийн улсын хорооноос өчигдөр мэдэгдсэнээр тус улсад “Ковид -19”-ийн халдвар авч өвчилсөн хүний тоо уржигдар 22-оор нэмэгдсэн  байна. Дотоодын  халдварынх нь шинэ голомт Фужань муж болоод байгаа  юм. Энэ мужийн Путянь хотод халдварын батлагдсан тохиолдлын тоо 15, Цюаньжоуд 6, Сямэньд нэгээр нэмэгджээ. Халдварын тархалт  нэмэгдэж байгаатай холбоотойгоор Путянь хотын бүх сургуулийн хичээлийг цахимд шилжүүлэхээр шийдвэрлэжээ. Мужийн хот суурингуудын оршин суугчдад хандаж,  амны хаалт зүүх дэглэмийг ягштал баримталж,  боломжтой бол гэрээсээ ажлаа хийхийг эрх баригчид нь уриалж  байна. Хятадад  халдварын  шинэ  голомт үүсэх  бүрт   хорио  цээрийн дэглэмээ чангатгаж, нийтийн  тээврийн хөдөлгөөнд хязгаарлалт хийх аргыг түлхүү ашиглаж  байна.

Харин Тус улсын 12-оос дээш  настай хүн амын 80 хувь нь коронавирусний эсрэг вакцины бүрэн тунд хамрагдсан. Коронавирусний хүнд хэлбэрээр өвчлөгчдийн тоо болон нас баралт эрс буурсан байна.  Данид зоогийн газар, спорт танхим, шөнийн цэнгээний газруудаар үйлчлүүлэгчдээс ковидын вакцины паспорт шаардахаа больжээ. Хүүхдүүд хавьтагч болсон ч  тусгаарлагдахгүй. Зөвхөн халдварын батлагдсан тохиолдлуудыг л тусгаарлаж  эхэлжээ.  Мөн амны хаалт заавал зүүх шаардлага тавихаа больжээ. Гэхдээ Данийн эрх баригчид халдварын нөхцөл байдал хүндэрвэл хорио цээрийн дэглэмээ сэргээхээ мэдэгдсэн байна.

Мөн Их  Британид  нийтийг хамарсан арга хэмжээнд оролцогчид болон шөнийн цэнгээний газраар үйлчлүүлэгчид вакцинжуулалтын паспортаа шалгуулах шаардлагагүй  болсон  байна. Тус улсад вакцинжуулалтын түвшин өндөр, шинжилгээ, эмчилгээг сайн хийж байгаа учир энэ төрлийн бичиг баримт одоогоор шаардлагагүй гэж үзсэн  байна. Харин 12-15 настнуудыг коронавирусний эсрэг вакцинжуулалтад хамруулах  бэлтгэл  ажлыг сургуулиудад  хийж эхлээд байгаа юм. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Дэлхий дахинд коронавирусний халдвар авсан хүний тоо 373 мянгаар нэмэгджээ  
Үзсэн: 460 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй