Японы эрх баригч Либерал Демократ намын зарим хууль тогтоогч өөрийгөө хамгаалах хүчнээ хилийн чанадад дайчлах үйл явцыг илүү хялбаршуулах сонирхолтой байна. Тэд сая Талибан Афганистаныг хяналтдаа авсны дараах Афганы үймээн самууны үеэр Засгийн газар нь өөрийгөө хамгаалах хүчнээ шуурхай дайчилж чадаагүй гэж үзэж байгаа юм.
Японы өөрийгөө хамгаалах хүчний нисэх онгоц Афганаас иргэдээ татах үүрэгтэй явсан Афганаас нэг иргэнээ, Афганы 14 иргэн нийт 15 хүнийг л авч гарч чадсан. Өөрөөр хэлбэл, өөрийн иргэдээ авч гарч чадалгүй буцсан юм. Иймд одоо Японы өөрийгөө хамгаалах хүчнийг аюулгүй байдлын орчин муу газар руу дайчлах эсэх, үйл ажиллагааны цар хүрээг нь нарийн тодорхойлох чиглэлээр Японы төр засгийн түвшинд хэлэлцүүлэх өрнөх төлөвтэй байна.
Есдүгээр сарын 11-ний террорист халдлагаас хойш 20 жилийн хугацаанд Японы өөрийгөө хамгаалах хүчний үйл ажиллагаа идэвхжсэн нь ирээдүйд уг хүчний үүрэг оролцоо ямар байх талаар шинэ түвшинд авч хэлэлцэхэд хүргэж байна.
Японы Засгийн газар дэлхийн энх тайван, тогтвортой байдалд хувь нэмэр оруулах чармайлт гаргаж байгаагийн хувиар өөрийгөө хамгаалах хүчнийг олон улсын үйл ажиллагаанд үргэлжлүүлэн явуулж байхаар төлөвлөж байна. Үүний зэрэгцээ Японы Засгийн газар далайн дээрэмтэй тэмцэх, гамшгийн хариу арга хэмжээ зэрэгт оролцож буй өөрийгөө хамгаалах хүчний хувь нэмрийг олон улсын хамтын нийгэмлэг үнэлдэг гэж үзэж байгаа юм.
Есдүгээр сарын 11-ний халдлагын дараа Япон улс Америкийн байлдааны онгоцуудад түлш цэнэглэх болон бусад ложистикийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх үүднээс өөрийгөө хамгаалах тэнгисийн хүчнийг Энэтхэгийн далай руу илгээж байсан юм.
2015 онд хүчин төгөлдөр болсон Үндэсний аюулгүй байдлын тухай хуулиар Япон өөрийгөө хамгаалах хүчнээ хилийн чанадад онцгой байдлын үеэр өөрийн иргэдээ авран хамгаалахад илгээх эрхтэй болсон юм.
Дэлхийн хоёрдугаар дайны дараа шинэчилсэн үндсэн хуульдаа Япон нь бусдын эсрэг дайн байлдааны ажиллагаа явуулахгүй, зөвхөн өөрийгөө хамгаалах зориулалттай зэвсэгт хүчинтэй байна гэж тусгасан байдаг. Иймд зэвсэгт хүчнийг нь Японы өөрийгөө хамгаалах хүчин гэж нэрлэдэг юм.
| Япон өөрийгөө хамгаалах хүчнийхээ үүрэг, оролцоог нэмэгдүүлэхээр зорьж байна | ||
| Үзсэн: 566 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.