Шууд Chart

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл: Афганистанд үзүүлж буй хүмүүнлэгийн тусламжийг үргэлжлүүлэх нь зүйтэй

2021-09-12 12:07:45

 

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралдаанаар НҮБ-ын гишүүн улс орнууд Талибаны хяналтад байгаа Афганистанд хүмүүнлэгийн тусламжаа үргэлжлүүлэн олгох нь зүйтэй гэсэн байр сууринд хүрсэн байна. Гэхдээ Аюулгүйн зөвлөлийн орнуудын дунд Талибантай хэрхэн харилцах, тусламжийг санхүүжүүлэх талаар санал зөрөлдсөн байна.

НҮБ-ын тусгай төлөөлөгчийн газар сүүлийн 20 жилийн хугацаанд Афганистанд ажилласан. Энэ үүднээс НҮБ-ын Афганистаны асуудал хариуцсан тусгай төлөөлөгч олон сая Афганчуудын амьдрал Талибан хөдөлгөөн хэрхэн засаглахаас хамаарна гэдгийг Аюулгүйн зөвлөлийн хуралдаанд анхааруулсан байна.

Мөн Афганистаны эдийн засаг, нийгмийн байдлыг хямраахаас сэргийлэхийн тулд Афган руу мөнгө шилжүүлэх боломжийг богино хугацаанд олох арга замыг эрэлхийлэх хэрэгтэйг ч тэрбээр онцолжээ.

Америкийн ахмад дипломат хүмүүнлэгийн тусламж олгохын ач холбогдлыг хүлээн зөвшөөрсөн ч Талибан хөдөлгөөнийг олон улсын хуулиар хүлээсэн хүмүүнлэгийн үүргээ биелүүлэхийг уриалжээ. Мөн Хятадын суурин төлөөлөгчийн газрын дэд тэргүүн Афганистаны засгийн газрын гадаад дахь хөрөнгийг царцаасан асуудлыг хөнджээ.

Тэрбээр тэрхүү хөрөнгийг Афганчууд улс орныхоо төлөө хэрэглэх ёстой. Хөрөнгийг Талибан хөдөлгөөний аюул, заналхийллийг бууруулах хөшүүрэг болгож болохгүй гэж мэдэгджээ.

Харин ОХУ-ын Элчин сайд Афганы хилийн чанад дахь хөрөнгийг битүүмжлэлээс гаргах нь Афганы ард түмэнд ач тустай гэсэн байр суурь илэрхийллээ. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл: Афганистанд үзүүлж буй хүмүүнлэгийн тусламжийг үргэлжлүүлэх нь зүйтэй   
Үзсэн: 534 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй