Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко Москва хотноо айлчлал хийж байна. Түүнийг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хүлээн авч уулзлаа. Удирдагчид хоёр улсын эдийн засгийг зарим чиглэлээр нэгтгэх асуудлаар чухал шийдэлд хүрсэн талаар мэдээлэл гарч байна.
Владимир Путин, Александр Лукашенко нар 2021 он гарснаас хойш 4 дэх удаагаа ийнхүү уулзаж байна. Эдийн засгийн харилцааг зарим чиглэлээр нэгтгэх ажлын хүрээнд 28 хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр санал нэгджээ. Товчхондоо барууны орнуудын хоригтой нүүр тулгараад байгаа Беларусьт ОХУ-аас зээл олгох, мөн хямд өртгөөр байгалийн хий, түлш нийлүүлэхээр боллоо.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин "Удаан хугацааны хэлэлцээрийн дараа бид байгалийн хийн үнийн асуудлаар талуудын аль алийнх нь хүлээн зөвшөөрөхүйц шийдэлд хүрлээ. Беларусьт 2022 онд нийлүүлэх байгалийн хийн үнэ энэ жилийнхтэй адил байна. Байгалийн хийн нэг зах зээлийг бий болгох баримт бичигт 2023 оны 12 дугаар сарын 1-нээс өмнө гарын үсэг зурна.
ОХУ, Беларусийн арми удахгүй хамтарсан цэргийн сургуулилалт хийх юм. Хоёр улсын 200 мянган цэрэг оролцох сургуулилалт нь аль нэг улс орны эсрэг чиглэгдээгүй гэдгийг Владимир Путин яриандаа онцолжээ.
| Беларусийн Ерөнхийлөгч Москвад айлчилж байна | ||
| Үзсэн: 700 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.