Барууны ихэнх орон Талибаны Засгийн газрыг хүлээн зөвшөөрөх асуудалд хойрго хандах, эсэргүүцэх нь тодорхой байгаа. Харин Герман улс Талибуудтай хэлэлцээ хийх ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байсан юм. Энэ хооронд АНУ-тай таагүй харилцаатай байдаг БНХАУ, ОХУ зэрэг улс Талибаны Засгийн газрыг хүлээн зөвшөөрөх, дэмжих магадлал өндөр байна. Хятад улс л гэхэд Талибуудад санхүүгийн дэмжлэг үзүүлж магадгүй гэсэн мэдээлэл гарч байгаа. Энэ асуудалд АНУ-ын Ерөнхийлөгч дараах байр суурийг илэрхийлжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден: “Хятад, Талибаны хооронд үнэхээр нухацтай асуудал бий болоод байгаа. Тиймээс ч Бээжин Талибантай зарим хэлцлийг хийх гэж оролдож байна. Пакистан, ОХУ, мөн Иран ч гэсэн ялгаагүй. Бид тэд одоо яг ямар алхам хийхийг бодож олохыг хичээж байна. Юу болохыг харах нь сонирхолтой байх болно” гэлээ.
Талибууд өмнө нь амлаж байсан нээлттэй бус, харин зөвхөн өөрсдийн хөдөлгөөнийхнийг багтаасан явцуу Засгийн газрыг байгуулсаар байгаа. Тэдний энэ үйлдэл Афганистан руу чиглэсэн олон улсын дэмжлэг, туслалцаанд сөргөөр нөлөөлөхөөр байгааг шинжээчид хэлж байна. Нийгмийн эмх замбараагүй байдал Афганистаны эдийн засагт хүнд цохилт өгсөн юм. Илүү гүн хямралд орохоос зайлс хийхийн тулд Талибуудад санхүүгийн дэмжлэг, туслалцаа чухал гэдэг нь тодорхой юм. Харин .
| БНХАУ Талибан хөдөлгөөнийг санхүүгээр дэмжиж магадгүй | ||
| Үзсэн: 979 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.