Талибан шинэ Засгийн газраа зарлахдаа тусгай ёслол хийнэ, уг ёслолд Орос, Катар, Турк болон бусад орны төлөөлөгчийг урина гэж тус хөдөлгөөний Соёлын хорооны дэд дарга мэдэгджээ.
Гэхдээ шийдэгдээгүй асуудлуудыг зохицуулах орон зай бий болгох үүднээс түр Засгийн газар ч бүрдэж магадгүй гэдгийг Забихулла Мужахид мэдэгджээ. Талибан нь улс орондоо энх тайван тогтвортой байдлыг тогтоохын тулд Засгийн газраа удахгүй эмхлэн байгуулахад ихээхэн чармайлт гаргана гэсэн байр суурьтай байгаа юм. НҮБ-ын Хүмүүнлэгийн асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгч ням гарагт Кабулд Талибан хөдөлгөөний эрх баригчидтай уулзалт хийжээ. Уулзалтын үеэр Талибаны эрх баригчид НҮБ-ын Хүмүүнлэгийн ажилчдыг аюулгүй нэвтрүүлэх, Афганд чөлөөтэй ажиллах эрхийг нь хангахаа НҮБ-ын тусгай төлөөлөгчид мэдэгдсэн байна.
НҮБ ирэх долоо хоногт Афганд хүмүүнлэгийн тусламж оруулах асуудлыг хэлэлцэх гэж байна. Одоогоор Афганд дотоодын нислэг сэргэжээ. Катарын илгээсэн техникийн баг Кабулын нисэх буудлын аюулгүй байдлыг хангаж, улс орнуудын хүмүүнлэгийн тусламжийг хүлээн авч байна.
Мөн Афганийн их сургуулиуд үйл ажиллагаагаа сэргэж, оюутнуудаа хүлээж авч эхэлжээ. Гэхдээ оюутнууд нь эрэгтэй, эмэгтэйгээрээ хөшгөөр тусгаарлагдаж хичээллэх, эмэгтэй оюутнууд толгойн нөмрөг заавал зүүх, эрэгтэйчүүдээс тусдаа хаалгаар орж гарах, эмэгтэй оюутнуудад зөвхөн эмэгтэй багш хичээл заах зэрэг журам хэрэгжиж байгаа юм.
| НҮБ ирэх долоо хоногт Афганд хүмүүнлэгийн тусламж оруулах асуудлыг хэлэлцэнэ | ||
| Үзсэн: 562 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.