Шууд Chart

Япон Курилийн арлуудад чөлөөт бүс байгуулах ОХУ-ын төлөвлөгөөг эсэргүүцлээ

2021-09-08 10:23:51

Япон улс ОХУ-ын Ерөнхийлөгч Путин маргаантай арлуудад татваргүй бүс байгуулах төлөвлөө танилцуулсанд харамсаж байгаагаа илэрхийлжээ. Токио энэ төлөвлөгөөг Хойд газар нутгийн талаарх Японы байр суурь болон хоёр орны Засгийн газар хооронд байгуулсан Маргаантай арлуудад эдийн засгийн хамтарсан үйл ажиллагаа явуулах тухай өмнөх гэрээтэй зөрчилдөж байна гэж үзсэн байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч Путин Владивосток хотноо энэ сарын эхээр болсон эдийн засгийн чуулганы үеэр дээрх төлөвлөгөөг зарласан юм. Оросын тал Курилийн арлуудад татваргүй бүс бий болгосноор Орос, Японы компаниуд 10 жил олон төрлийн татвараас чөлөөлөгдөнө гэсэн санал тавьж байв.

Япон Путин татваргүй бүс байгуулах тухайгаа зарладаг өдөр Төлөөлөгчийн газраа Москвад танилцуулсан байна. Японы хууль ёсны байр сууринд хохирол учруулахгүйгээр эдийн засгийн хамтарсан үйл ажиллагаа явуулах ёстойг хүлээн зөвшөөрөхийг Оросын талд уриалж байна. Харин нөгөө талд Орос татваргүй бүс байгуулах ажлаа түргэвчлэх төлөвтэй байна. Оросын Засгийн газрын дэд сайд даваа гарагт мэдэгдэхдээ Курилийн арлууд дээр татваргүй бүсийг яаралтай байгуулах шаардлагатай гэж мэдэгджээ. Мөн Оросын Алс Дорнодын хөгжил хариуцсан сайд өнгөрсөн бямба гарагт телевизэд ярилцлага өгөхдөө Засгийн газар нь татваргүй бүс байгуулахтай холбоотой шаардлагатай ажлуудыг энэ ондоо багтааж дуусгахаар төлөвлөж байгааг онцолжээ.

.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Япон Курилийн арлуудад чөлөөт бүс байгуулах ОХУ-ын төлөвлөгөөг эсэргүүцлээ  
Үзсэн: 746 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй