Шууд Chart

Европын холбоо талибан хөдөлгөөнд тодорхой нөхцөлүүдийг санал болголоо

2021-09-05 10:48:56

Европын холбооны гишүүн орнуудын Гадаад харилцааны сайд нар талибан хөдөлгөөн хүлээж авахуйц хэд хэдэн нөхцөлийг санал болгож байна. Нэн тэргүүнд Афганистаныг алан хядагчид үүрлэх таатай орчин болгохыг зөвшөөрөхгүй гэдгээ Талибаны талд илэрхийлжээ.

Мөн талибан хөдөлгөөн Афганистанд хүмүүнлэгийн тусламжийг чөлөөтэй оруулах, гадаадын иргэд болон эх орноосоо дүрвэх сонирхолтой байгаа, дайны үед Эвслийн талд дэмжиж ажилласан хүмүүсийн аюулгүй байдлыг хангах, хүний эрхийг ялангуяа эмэгтэйчүүдийн эрхийг хүндэтгэх, хэвлэл мэдээллийн чөлөөт байдлыг хангах гэсэн нөхцөлүүдийг Европын холбооноос санал болгожээ.

Европын холбоо Афганистанд бүрэлдэх шинэ Засгийн газартай хамтран ажиллах болно. Гэхдээ энэ нь тэднийг хүлээн зөвшөөрч байгаа хэрэг биш. Харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэх эсэх нь Афганистанд бүрэлдэх шинэ Засгийн газрын байр байдлаас хамаарах болно гэдгийг Европын эрх баригчид мэдэгджээ.

Талибан хөдөлгөөний хэвлэлийн төлөөлөгч эмэгтэйчүүд Засгийн газрын албан тушаал хашиж магадгүй. Гэхдээ Засгийн газрын түвшинд алба хашихгүй гэж өмнөх хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэж байсан. Энэ үеэр Кабул хотод эмэгтэйчүүд эрх чөлөөг нь хязгаарлахыг эсэргүүцэн жагсаал хийжээ.

Жагсаалын үеэр Афган эмэгтэйчүүд өнгөрсөн 20 жилд шаргуу хөдөлмөрлөж, сурч боловсорч, мэргэжил эзэмшиж ирсэн. Гэвч өнөөдөр эмэгтэйчүүдийг Засгийн газарт алба хашихыг нь хориглолоо. Бид эрхээ эдэлмээр байна гэж дуу хоолойгоо илэрхийлжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Европын холбоо талибан хөдөлгөөнд тодорхой нөхцөлүүдийг санал болголоо   
Үзсэн: 989 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй