Талибан хөдөлгөөн Засгийн газар байгуулахаар бэлтгэж байгаа энэ үед Афганистаны ард түмэнд хүмүүнлэгийн тусламж илгээх олон улсын ажил ид өрнөж байна.
Баасан гарагт Арабын Нэгдсэн Эмират улсаас хүнс, эмийн бүтээгдэхүүн болон бусад хангамж ачсан ачааны онгоц Кабулын олон улсын нисэх онгоцны буудалд буусан байна.
Мөн Катарын Засгийн газар Кабулын нисэх буудлын үйл ажиллагааг бүрэн сэргээхэд дэмжлэг үзүүлэх үүднээс инженерүүдээ илгээжээ.
Өнгөрсөн сард Талибан хөдөлгөөн Афганистаныг хяналтдаа авснаас хойш тус улсын эдийн засаг хямралтай тулгараад байна. Афганистаны бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт хангамж тасалдаж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг хөөрөгдөж, олон сая иргэн нь бэлэн мөнгөө банкнаас авч чадахгүй нөхцөл байдалд байна.
Зарим иргэн нь хоол хүнсний хомсдолтой тулгарч байгаагаа хэвлэлд ярьжээ. Одоогоор Кабулын зарим банкны ажилчид ажилдаа эргэж ороогүй байгаа юм байна.
Нөхцөл байдал хүнд байгаа учраас зарим афганчууд хамаатан садан болон тусламжийн байгууллагуудаас дэмжлэг туслалцаа авахын тулд Пакистантай хил залгаа өмнөд хотууд руу явж байгаа юм байна.
Харин Пакистаны Засгийн газар Афганистанаас дүрвэгч хүлээж авахгүй гэдгээ мэдэгдсэн, хил орчмын бүсэд ирж байгаа афганчуудыг түр хугацаанд амьдрахыг зөвшөөрч байгаа юм байна.
| Афганистанд туслах олон улсын чармайлт эрчимжиж байна | ||
| Үзсэн: 615 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.