Шууд Chart

АНУ, Япон хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах чиглэлээр хамтран ажиллана

2021-09-02 11:35:23

Тэрбээр айлчлалынхаа үеэр Японы Ерөнхий сайд Суга Ёшихидэтэй уулзаж, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэх асуудлаар ярилцлаа. 

Суга Ёшихидэ, Жон Керри нар дэлхий хэмжээнд хүлэмжийн хийн ялгарал, шингээлтийг тэнцвэржүүлэх зорилгод хүрэхийн төлөө хүчин чармайлтаа нэмэгдүүлэн хамтран ажиллахаар санал нэгдлээ. Суга Америкийн Ерөнхийлөгчийн Уур амьсгалын асуудлыг хариуцсан төлөөлөгч Керрийг мягмар гарагт Токио хот дахь албан өрөөндөө хүлээн авч уулзжээ. Энэ үеэр Суга Япон улс АНУ-тай хамтран хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах олон улсын хүчин чармайлтыг манлайлахын төлөө ажиллана гэдэгт итгэлтэй байгааг илэрхийлсэн юм. 

Мөн тэрбээр Япон улсын 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлаа эрс танах төлөвлөгөөг Жон Керрид тайлбарласан байна. Үүний хариуд Жон Керри Америкийн Ерөнхийлөгч Жозеф Байдены засаг захиргаа уур амьсгалын өөрчлөлттэй хэрхэн тэмцэж байгаа талаар ярилцжээ. Өнгөрсөн 4 дүгээр сард АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден, Японы Ерөнхий сайд Суга Ёшихидэ нар уур амьсгалын өөрчлөлтийн улмаас учирч буй аюул, заналхийллийн эсрэг тэмцэх түншлэлийг бий болгохоор санал нэгдсэн юм.

Япон, АНУ-ын энэхүү түншлэл, хамтын ажиллагаа нь сэргээгдэх эрчим хүч болон техникийн дэмжлэг, туслалцаагаар дамжуулан Энэтхэг Номхон далайн орнуудын хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад мөн чиглэгдэж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ, Япон хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах чиглэлээр хамтран ажиллана  
Үзсэн: 525 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй